04 Jan

Резиденсийн сургалт | Суралцагчийн дэвтэр

Резиденсийн сургалт | Суралцагчийн дэвтэр

2018-2019 оны  хичээлийн жилийн намрын улиралд шинээр элссэн дараах мэргэжлээр суралцагчдын хэсгийн ахлагч нар 01 сарын 07-ны 15:00 цагт АШУҮИС-н №322 тоотод ирж Суралцагчийн дэвтрээ авна уу.

Жич: Танилцуулга хийх тул ахлагч нар цагтаа ирнэ үү.

  1. Анатомын эмгэг судлал
  2. Дотрын анагаах судлал
  3. Өрхийн анагаах ухаан судлал
  4. Хавдар судлал
  5. Сэргээн засал судлал
  6. Зүү эмчилгээ судлал
  7. Монголын анагаах ухаан судлал
  8. Чих хамар хоолой судлал
  9. Эмнэлзүйн эмгэг судлал
  10. Хүүхэд судлал
  11. Халдварт өвчин судлал
31 Dec

HappNewYear2019

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн

Төгсөлтийн дараах сургалтын нийт суралцагч

Та бүхэндээ Шинэ оны мэнд хүргэе.

Ирж буй 2019 ондоо эрүүл энх, аз жаргалтай, 

амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

 

Мэргэжлийн сургалтын албаны хамт олон

27 Dec

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээлийн судалгаа

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээлийн судалгаа

Сонгон судлах хичээлийн цуврал лекцэнд хамрагдсан нийт суралцагчдыг уг судалгаанд хамрагдахыг хүсэж байна.

20 Dec

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл – Лекц №4 2018/12/26 15:00 цагт эхэлнэ

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл

Мэргэжлийн сургалтын албанаас үндсэн мэргэшлийн сургалтын сонгон судлах хичээлийг 4 удаагийн 2 багц цагийн цуврал лекц зохион байгуулж байна. 4 удаагийн лекцэнд бүрэн хамрагдсан суралцагчид 2 багц цагийн хичээлийг тооцно.
Эхний 3 удаагийн лекц амжилттай зохион байгуулагдсан. 

4 дахь цуврал лекц 2018 оны 12 сарын 26-нд 15:00 цагт ОСТ-д болно.


11 Dec

Резиденсийн сургалт | Суралцагчийн дэвтэр

Резиденсийн сургалт | Суралцагчийн дэвтэр

2018-2019 оны  хичээлийн жилийн намрын улиралд шинээр элссэн дараах мэргэжлийн Резидент эмч нар 12 сарын 12-ны 15:30 цагт ОСТ-д ирж Суралцагчийн дэвтрээ авна уу.

Жич: Бусад мэргэжлийн чиглэлийн дэвтэр хэвлэлтэнд хүлээгдэж байгаа болно.

  1. Эх барих, эмэгтэйчүүд судлал
  2. Сэтгэц судлал
  3. Нүд судлал
  4. Нүүр амны согог засал судлал
  5. Нүүр амны мэс засал судлал
  6. Нүүр амны эмчилгээ судлал
  7. Нүүр амны гажиг засал судлал
  8. Хүүхдийн нүүр ам судлал
  9. Мэс засал судлал
  10. Дүрс оношлогоо судлал
  11. Мэдээгүйжүүлэг судлал
11 Dec

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл – Лекц №3 2018/12/12 16:00 цагт эхэлнэ

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл

Мэргэжлийн сургалтын албанаас үндсэн мэргэшлийн сургалтын сонгон судлах хичээлийг 4 удаагийн 2 багц цагийн цуврал лекц зохион байгуулж байна. 4 удаагийн лекцэнд бүрэн хамрагдсан суралцагчид 2 багц цагийн хичээлийг тооцно.
1 дахь цуврал лекц нь 2018 оны 11 сарын 20-нд “Зөрчлийн тухай хуулийн тухай ойлголт, түүний онцлог”, “Эмчийн оношийн алдаа, оношийн зөрөө” сэдвээр,
2 дахь цуврал лекц 2018 оны 12 сарын 05-нд “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, түүнийг даван туулах” сэдвээр АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл, “Эмнэлзүйн харилцаа” сэдвээр АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн нар тус тус лекц уншиж амжилттай зохион байгуулагдлаа.

3 дахь цуврал лекц 2018 оны 12 сарын 12-нд 16:00 цагт болно.


29 Nov

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл – Лекц №2 2018/12/05 16:00 цагт эхэлнэ

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл

Мэргэжлийн сургалтын албанаас үндсэн мэргэшлийн сургалтын сонгон судлах хичээлийг 4 удаагийн 2 багц цагийн цуврал лекц зохион байгуулж байна. 4 удаагийн лекцэнд бүрэн хамрагдсан суралцагчид 2 багц цагийн хичээлийг тооцно.
1 дахь цуврал лекц нь 2018 оны 11 сарын 20-нд “Зөрчлийн тухай хуулийн тухай ойлголт, түүний онцлог”, “Эмчийн оношийн алдаа, оношийн зөрөө” сэдвээр амжилттай зохион байгуулагдсан.
2 дахь цуврал лекц 2018 оны 12 сарын 05-нд 16:00 цагт ОСТ-д болно.
“Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, түүнийг даван туулах” сэдвээр АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл, “Эмнэлзүйн харилцаа” сэдвээр АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн нар тус тус лекц уншина.
Жич:
  1. Суралцагчийн дэвтэртэйгээ ирнэ үү. 
  2. Хэрэв суралцагчийн дэвтэргүй бол өмнөх лекцийн тамгатай цаасаа авч ирнэ үү.

ЭНД дарж бүртгүүлнэ үү.

БҮРТГЭЛЭЭ ШАЛГАХ бол ЭНД ДАРНА уу.
21 Nov

Шинжлэх ухааны бүтээл бичих програм хангамжууд сэдэвт сургалт

Шинжлэх ухааны бүтээл бичих програм хангамжууд сэдэвт сургалт

Судлаачдад зориулан “Шинжлэх ухааны бүтээл бичих програм хангамжууд” сэдвээр дараах 2 цуврал сургалтуудыг 7 хоног бүр тогтмол явагдаж байна.

Энэ долоо хоногийн сургалт 2018 оны 11-р сарын 24-нд

  1. “HINARI, онлайн мэдээллийн сангууд” 12:00 цагт
  2. “EndNote, Reference Tools” 16:00 цагт болно.

 

Төлбөр төлөх данс: Хаан банк 5000832920 төлбөрийн утга дээр та өөрийн нэрээ бичих

  1. “HINARI,онлайн мэдээллийн сангууд” 25,000 төг
  2. “EndNote, Reference Tools”   35,000 төг (Та өөрийн хэрэглэх зөөврийн компьютерээ авчирах.EndNote програм суулгаж өгнө)

 

Бүртгэл: Дараах холбоосоор энд бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу.

 

Утас:   77556881, 90198990, 88086881

Е-mail: datalearncenter@gmail.com

21 Nov

Резиденсийн сургалт | Сонгон судлах хичээл (Эмнэлзүйн эм судлал)

Резиденсийн сургалт | Эмнэлзүйн эм судлал сонгон судлах хичээлийн бүртгэл эхэллээ

Резиденсийн сургалтын сонгон судлах Эмнэлзүйн эм судлал хичээл 2018 оны 11 сарын  23-нд 15:00 цагт №702 тоотод эхэлнэ. 

Уг сургалтад бүртгүүлсэн эхний 80 суралцагч хамрагдах боломжтой.

ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлнэ үү.

Бүртгүүлсэн эсэхээ ЭНД ДАРЖ шалгана уу.

18 Nov

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл – Лекц№1 2018/11/20 11:00 цагт эхэлнэ

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл

 

2018 оны 11 сарын 20-ны өдрийн ОСТ-д “Зөрчлийн тухай хуулийн тухай ойлголт, түүний онцлог” сэдвээр унших лекц 11:00 цагт эхлэх болсныг сонордуулж байна.


Энэхүү лекцийг УЕПГазрын Сургалт судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд, “Эмчийн оношийн алдаа, оношийн зөрөө” сэдвээр БиоАС-ийн ЭБҮС-ийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Э.Баярмаа нар тус тус лекц уншиж, ярилцлага хийнэ.

Жич: Суралцагчийн дэвтэртэйгээ ирнэ үү.

ЭНД дарж бүртгүүлнэ үү.

БҮРТГЭЛЭЭ ШАЛГАХ бол ЭНД ДАРНА уу.