Сувилахуйн сургалтын элсэлт
АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Төгсөлтийн дараах сургалт нь журмын дагуу жил бүрийн 10-р, 3-р сард эхлэх ба сургалтын бүртгэл 9-р, 2-р сард цахим хэлбэрээр явагдана.
- 2022-2023 оны хичээлийн жилийн ХАВРЫН улирлын элсэлт явагдаж байна: ЭНД ДАРЖ бүртгэлийн мэдээлэлтэй танилцана уу.
- Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага
Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтанд элсэгчид:
- Мэргэжлийн дипломтой байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
- Мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан байх
Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчид:
- Төрөлжсөн мэргэшлийн дипломтой байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
- Төрөлжсөн мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан байх
- Элсэгчдийн бүрдүүлэх материал:
-
- Өргөдөл (Суралцуулахыг хүссэн өргөдөл өөрийн гараар бичсэн байх)
- Анкет ( ЭНД ДАРЖ татаж авна уу)
- Дипломын хуулбар (нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна)
- Лицензийн хуулбар (нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Суралцуулахыг хүссэн албан газрын бичиг (Байгууллагын захиалгаар суралцах тохиолдолд)
- Бүртгэлийн хураамж төлсөн байх
- 3х4 хэмжээтэй зураг 3%
- Нүхтэй нимгэн хавтсанд материалыг хийсэн байна
- Төлбөрийн мэдээлэл:
-
-
- Сургалтын төлбөр төлөх
-