Төрөлжсөн мэргэшлийн сургалт | ЭЛСЭЛТ
Мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт нь жил бүрий 9 дугаар сарын 2 дахь долоо хоног болон 2 дугаар сарын 2 дахь долоо хоногт элсэлт авна. (Төгсөлтийн дараах сургалтын журмын 3.3)
- Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага: (Төгсөлтийн дараах сургалтын журмын 4.1)
- Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд элсэгчид:
- Дипломын, бакалаврын болон үндсэн мэргэшлийн дипломтой байна.
- Мэргэшил дээшлүүлэх сургалтанд элсэгчид:
- Тухайн чиглэлийн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байна.
- Элсэгч нь элсэлтийн шалгалтанд 70 хувь түүнээс дээш босго оноог хангасан байна.
- Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд элсэгчид:
- Бүртгүүлэх:
-
- 1-р алхам: Цахимаар бүртгүүлэх: ( 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн цахим бүртгэл эхэлсэн. ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. )
- 2-р алхам: http://postgraduate.mnums.edu.mn веб хуудсанд бүртгэлийн мэдээллийг үндэслэн шалгалтын хуваарь гарна. Хуваарийн дагуу ирж шалгалтанд орно.
- Шалгалтанд орохдоо Иргэний үнэмлэх болон бүртгэлийн хураамж төлсөн баримтаа авчирна.
- Элсэлтийг уралдаант сонгон шалгаруулалтаар зохион байгуулна
- Элсэлтийн шалгалтын босго оноогоор элсэгчдийг эрэмбэлэн, тогтоосон хяналтын тоог үндэслэн элсүүлнэ.
3-р алхам: Сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд (Төгсөлтийн дараах сургалтын журмын 4.2) биеэр ирж бүртгүүлнэ.
- Бүрдүүлэх материалын жагсаалт: Сонгон шалгаруулалтанд тэнцсэн элсэгч доорх материалыг бүрдүүлнэ:
- Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
- Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татаж авна уу)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
- 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
- Бүртгэлийн хураамж төлсөн байх
- Сургалтын төлбөр төлсөн байх
Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
- Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
- Сургалтын төлбөрийн эх үүсвэр (албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ)
- Бүртгүүлэгчийн анхааралд:
- Элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн бол шалгалтын материалыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.
- Элсэлтийн шалгалтанд тэнцээгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн, элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй, хураамжаа төлсөн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй зэрэг тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй болно.
- Тэнцсэн элсэгчийн нэр, суралцах мэргэжлийн чиглэл, сургалтын хугацааг АШУҮИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулна.
- АШУҮИС-ийн Захирлын тушаал гарснаар элсэгчийг “суралцагч” хэмээн тооцно.
- Төлбөрийн мэдээлэл:
- Сургалтын төлбөр төлөх