Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалт | Элсэлт
- Элсэлт: (Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 4-р хэсэг)
4.1. Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:
4.1.1. Үндсэн мэргэшлийн сургалтанд элсэгчид нь бакалаврын зэрэгтэй байна.
4.1.2. Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд элсэгчид нь дипломын, бакалаврын болон үндсэн мэргэшлийн дипломтой байна.
4.1.3. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчид нь тухайн чиглэлийн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байна.
4.1.4. Эмчлэх, сувилах, эм барих, эх барих, сэргээн засах эрхийн лицензтэй байна.
4.1.5. Элсэгчид нь элсэлтийн шалгалтанд 70 хувь түүнээс дээш босго оноог хангасан байвал зохино.
4.1.6. Гадаадын иргэн суралцахыг хүсвэл хоёр улсын засгийн газар хоорондын болон АШУҮИС-тай хийсэн гэрээний дагуу суралцах ба суралцагчдын асуудлыг гэрээнд заасан нөхцлөөр шийдвэрлэнэ.
4.1.7. Хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд хамрагдсан бол нотлох гэрчилгээтэй байна.
4.2. Элсэлтийн зохион байгуулалт:
4.2.1 Холбогдох тушаал, шийдвэрийг үндэслэн зохион байгуулна.
4.2.2 Элсэлтийн үйл ажиллагааг бүрэлдэхүүн сургуулиуд, мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран зохион байгуулна.
4.2.3 Төгсөлтийн дараах сургалтанд элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, хугацааг баталж энэ талаарх мэдээллийг элсэлтийн шалгалт эхлэхээс 1 сараас доошгүй хугацааны өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ба аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.
4.2.4 Бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах ба элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан тохиолдолд бүртгүүлнэ
4.2.5 Бүртгүүлсэн элсэгч бүр элсэлтийн шалгалтанд орох эрхтэй.
4.2.6 Элсэлтийг уралдаант сонгон шалгаруулалтаар зохион байгуулна.
4.2.7 Элсэлтийн шалгалтын дэгийг Их сургуулийн тэргүүн дэд захирлаар батлуулах ба шалгалтын агуулга, арга хэлбэр, нийтлэг шаардлага зэргийг багтаасан байна.
4.2.8 Элсэлтийн шалгалтын босго оноогоор элсэгчдийг эрэмбэлэн, тогтоосон хяналтын тоог үндэслэн элсүүлнэ.
4.3 Сонгон шалгаруулалтанд тэнцсэн элсэгч доорх материалыг бүрдүүлнэ:
4.3.1 Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
4.3.2 Элсэгчийн анкет (тусгай загвараар)
4.3.3 Иргэний үнэмлэхний хуулбар
4.3.4 Сургууль төгссөн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
4.3.5 3х4 хэмжээтэй 3 хувь зураг
4.3.6 Ажил байдлын тодорхойлолт
4.3.7 Бүртгэлийн хураамж (http://mdi.mnums.edu.mn/ бүртгэлийн вэбээр дамжин Хаан банкны карт ашиглан ecommerce -оор төлнө)
- Бүртгэлийн хураамж төлсөн байх
- Сургалтын төлбөр төлсөн байх (Материал тэнцсэн, шалгалтанд тэнцсэн тохиолдолд http://mdi.mnums.edu.mn/ бүртгэлийн вэбээр дамжин Хаан банкны карт ашиглан ecommerce -оор төлнө)
4.3.8 Үйл ажиллагааны хураамж (сургалтын төлбөрийн хамт http://mdi.mnums.edu.mn/ бүртгэлийн вэбээр дамжин Хаан банкны карт ашиглан ecommerce -оор төлнө)
4.3.9 Сургалтын төлбөр төлсөн байх (http://mdi.mnums.edu.mn/ бүртгэлийн вэбээр дамжин Хаан банкны карт ашиглан ecommerce -оор төлнө)
4.4 Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.
4.4.1 Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
4.4.2 Сургалтын төлбөрийн эх үүсвэр (албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ)
4.5 Элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангахгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн бол шалгалтын материалыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчийн бүрдүүлсэн материалыг шалган, баталгаажуулна.
4.6 Элсэлтийн шалгалтанд тэнцээгүй, цахим бүртгэлийг буруу бөглөсөн, элсэгчийн бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй, хураамжаа төлсөн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй зэрэг тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй болно.
4.7 Тэнцсэн элсэгчийн нэр, суралцах мэргэжлийн чиглэл, сургалтын хугацааг АШУҮИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулна.
4.8 АШУҮИС-ийн Захирлын тушаал гарснаар элсэгчийг “суралцагч” хэмээн тооцно.
- Төлбөрийн мэдээлэл: (Шалгалтанд тэнцэн элссэн тохиолдолд төлөх)
- Сургалтын төлбөр төлөх (Материал тэнцсэн, шалгалтанд тэнцсэн тохиолдолд http://mdi.mnums.edu.mn/ бүртгэлийн вэбээр дамжин Хаан банкны карт ашиглан ecommerce -оор төлнө)