Сувилахуйн сургалтууд

Сувилахуйн сургалтууд


Мэргэжил дээшлүүлэх сургалт

Сувилахуй, тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт нь мэргэшил эзэмшсэний дараа тухайн мэргэшлийн чиглэлээр мэдлэг ур чадвараа дээшлүүлэх сургалт юм.

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалт

Сувилахуй, тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалт нь /Sub-specialty training of nurse / Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөний дараа хийж гүйцэтгэх үйлдэл, ажил үүргийн эрх зүйн хүрээнд тодорхой нэг мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалт юм. Сувилахуйн тусламжийг ард иргэдэд нарийн мэргэшсэн чиглэлэр үзүүлэх мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

Сувилахуйн багц цагийн сургалт

Сувилахуйн багц цагийн сургалт нь /course nurse credit/ Эмнэлгийн мэргэжилтэн богино хугацаагаар 3 хүртэлх багц цагийн агуулгатай тодорхой сэдвийн хүрээнд суралцах сургалтын хэлбэр юм.