21 Apr

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн / 1-р дамжаанд суралцаж байгаа суралцагч  резидент эмч нарын тайлан хамгаалалтын  хуваар

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн / 1-р дамжаанд суралцаж байгаа суралцагч  резидент эмч нарын тайлан хамгаалалтын  хуваарь

 2026.04 сар

  • Дамжаа: 2025-2026 оны хичээлийн жилд элсэн 1-р дамжаанд суралцагч резидент эмч нарын 1-р тайлан хамгаалалт
  • ХУГАЦАА: 2026 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 6-ны өдрүүдэд
  • ХААНА:  АШУҮИС-ийн төв байр Ахисан Түвшний Сургуулийн 9 тоотод

Тайлан хамгаалахад бүрдүүлэх материал:

  1. Суралцагчийн дэвтэр (эмнэлзүйн тойролт удирдсан эмч-багшаар гарын үсэг зуруулж, зохицуулагч багшийн гарын үсгээр баталгаасан, мөн тайлан хамгаалахыг зөвшөөрсөн хэсэгт зохицуулагч багшийн гарын үсэг зурж баталгаажуулсан байна.)
  2. Сургалтын төлбөр төлсөн баримт (Хэрэв байгуулагын зардлаар төлбөр төлсөн бол тухайн байгууллагаасаа хуулга, төлбөр /Хаан банк 5031882309 данс/ төлсөн баримт авчирна)
  3. Тайлан
    • Хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэсэн гардан үйлдлийн тэмдэглэгээг нэгтгэн зохицуулагч багшаар хянуулан гарын үсгээр баталгаажуулсан байх (Жишээг хавсаргав.)

 

Огноо цаг Чиглэл Өрөөний №
1 2026 оны 4 сарын 27 (Дав) 15:00-16.00 Дотрын анагаах судлал АТС-н №9
2 14:00-15:00 Хавдар судлал АТС-н №9
3 16:00-17:00 Хүүхэд судлал АТС-н №9
4 17:00-17:30 Шүдний сувгийн эмчилгээ судлал АТС-н №9
5 2026 оны 4 сарын 28 (Мяг) 14:00-15:00 Гэмтэл согог судлал АТС-н №9
6 15:00-15:30 Монголын уламжлалт анагаах ухаан судлал АТС-н №9
7 15:30-16:30 Мэдрэл судлал АТС-н №9
8 10:00-11:30 Нүүр амны гажиг засал судлал АТС-н №9
9 16:30-17:00 Сүрьеэ судлал АТС-н №9
10 16:30-17:00 Эрчимт эмчилгээ судлал АТС-н №9
11 2026 оны 4 сарын 29 (Лха) 14:30-15:30 Нүд судлал АТС-н №9
12 11:30-12:30 Нүүр амны мэс засал судлал АТС-н №9
13 15:30-16:00 Хүүхдийн нүүр ам судлал АТС-н №9
14 16:30-:17:00 Шүүх анагаах ухаан судлал АТС-н №9
15 16:30-17:30 Эмнэл зүйн эмгэг судлал АТС-н №9
16 2026 оны 5 сарын 4 (Дав) 10:30-11:00 Анатомийн эмгэг судлал АТС-н №9
17 11:00-12:30 Нүүр амны согог засал судлал АТС-н №9
18 16:30-17:30 Чих, хамар, хоолой судлал АТС-н №9
19 14:00-15:00 Шүдний тулгуур эд судлал АТС-н №9
20 15:30-16:30 Эх барих, эмэгтэйчүүд судлал АТС-н №9
21 2026 оны 5 сарын 5 (Мяг) 11:00-12:00 Дүрс оношилгоо судлал АТС-н №9
22 14:00-15:00 Зүү эмчилгээ судлал АТС-н №9
23 15:00-16:00 Сэтгэц судлал АТС-н №9
24 16:30-17:00 Шүдний ерөнхий эмчилгээ судлал АТС-н №9
25 16:00-17:00 Өрхийн анагаах судлал АТС-н №9
26 2026 оны 5 сарын 6 (Лха) 11:00-12:00 Арьс судлал АТС-н №9
27 15:00-16:00 Мэдээгүйжүүлэг судлал АТС-н №9
28 14:00-15:00 Мэс засал судлал АТС-н №9
29 16:00-17:00 Сэргээн засал судлал АТС-н №9
30 16:00-17:00 Халдварт өвчин судлал АТС-н №9

ЖИЧ: Батлагдсан хуваарийн цагтаа ирээгүй бол давтан тайлан хамгаалалтанд орно.

АШУҮИС-ИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ТӨВ

15 Apr

Тодорхойлолт, албан бичиг авах тухай

Тодорхойлолт, албан бичиг авах тухай

Төгсөлтийн дараах үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагч, төгсөгч нар цалингийн болон сурч байгаа, төгссөн нь үнэн гэсэн утгатай тодорхойлолт, албан бичиг авах бол info.post@pt.mnums.edu.mn мэйл хаягт дараах мэдээллийг бичин урьдчилан илгээнэ үү.

Мэйлээр ирүүлсэн хүсэлтийн дагуу тодорхойлолт, албан бичгийг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад 15:00 цагт олгоно.

11 Feb

АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” салбар хуралдаан СУДЛААЧ-XXIV

АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” салбар хуралдаан СУДЛААЧ-XXIV

АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” салбар хуралдаан СУДЛААЧ XXIV эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулагдана.

Read More

19 Jan

Үндсэн мэргэшлийн сургалтын 2-р дамжааны резидент нарт зориулсан удиртгал хичээл

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч резидент эмч нар нь мэргэшлийн удиртгал хичээлийг заавал судлах бөгөөд энэ удаагийн удиртгал хичээлийг Төв сургуулийн Оюутны соёлын төв болон лекцийн 111 тоот танхимд зохион байгуулна. Дараах хуваарийн дагуу сургалтад хамрагдана уу. 

Сургалтад ирэхдээ цагаан халадтай ирнэ үү.

Read More

25 Nov

Үндсэн мэргэшлийн сургалтын 2-р дамжааны резидент нарт зориулсан удиртгал хичээл

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч резидент эмч нар нь мэргэшлийн удиртгал хичээлийг заавал судлах бөгөөд энэ удаагийн удиртгал хичээлийг Төв сургуулийн Оюутны соёлын төв болон лекцийн 111 тоот танхимд зохион байгуулна. Дараах хуваарийн дагуу сургалтад хамрагдана уу. Жич:  elearning.mnums.edu.mn системээс цахим лекцийг бичих шаардлагагүй бөгөөд танхимын лекцэнд суусан бүртгэлээр удиртгал хичээлийг тооцно.  

Сургалтад ирэхдээ цагаан халадтай ирнэ үү.

Read More

25 Nov

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН / резиденсийн  2,3-р дамжаанд суралцаж байгаа суралцагч резидент эмч нарын тайлан хамгаалалтын  хуваарь

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН / резиденсийн  2,3-р дамжаанд суралцаж байгаа суралцагч резидент эмч нарын тайлан хамгаалалтын  хуваарь

2025.12 сар

ДАМЖАА: 2024-2025 оны хичээлийн жилд элсэн 2,3-р дамжаанд суралцагч резидент эмч нарын 2-р тайлан хамгаалалт

ХУГАЦАА: 2025 оны 12 дугаар сарын 03-наас 12-ны өдрүүдэд

ХААНА:  АШУҮИС-ийн төв байр АУТНомын сангийн 403 тоотод Read More

17 Nov

Үндсэн мэргэшлийн (резиденс) сургалтад суралцан амжилттай төгссөн эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн (резиденс) сургалтад суралцан амжилттай төгссөн эмч нарын анхааралд

2022/23 – 2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденс) сургалтад суралцан амжилттай төгссөн эмч нарт мэргэшлийн диплом гардуулах ёслол 2025 оны 11 сарын 27-ны өдөр 10:30 цагт АШУҮИС-ийн төв байрны (УНТЭ-ийн баруун талд байрлах) Оюутны Соёлын Төвд болно. Та бүхэн хүрэлцэн ирж дипломоо гардан авна уу. 

Төгсөгч эмч нар цагаан халадтай ирнэ үү. Ёслолын үйл ажиллагаа эхлэхээс 20 минутын өмнө ирж бэлтгэл хангана уу.

16 Oct

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд.

  • Цалин олгохтой холбоотой дансны мэдээллийг дараах холбоосоор хандан илгээнэ үү. ЭНД ДАРЖ мэдээлэл илгээнэ үү. (2025 оны 10 сарын 20-ны дотор багтаан илгээхийг анхаарна уу)
  • Суралцагчийн энгэрийн тэмдэгт хэвлэгдэх цээж зургийг ХУР системээс  татаж хэвлэх бөгөөд 10 сарын 30-нд хэвлэлтээс гарна. Хэрэв ХУР систем дэхь өөрийн зургийг (иргэний үнэмлэх дээрх зургийг) солих хүсэлтэй бол доорх зааврын дагуу 10 сарын 17-ны 14:00 цагт багтаан зургаа солино уу.

Цээж зураг солих заавар: Эгц урдаас авхуулсан, цагаан фонтой, зурган файл оруулна уу.

  1. https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товчийг дарна. Нэвтрэх нэр хэсэгт бүртгүүлсэн имэйл хаяг, Нууц үг хэсэгт өөрийн регистрийн дугаарын 8 оронтой тоог бичиж нэвтэрнэ.
  2. Нэвтэрсний дараа дэлгэцийн баруун доод буланд байрлах ЦЭЭЖ ЗУРАГ оруулах хэсэгт зурган файл оруулна. 

 

03 Oct

Төрийн сангийн санхүүжилтээр Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

Төрийн сангийн санхүүжилтээр Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтад Төрийн сангийн санхүүжилтээр элсэгчид 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 08:30 цаг АШУҮИС-ийн Төв эмнэлэг дээр очиж эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа 11:00 цагт АШУҮИС-ийн төв байр(УНТЭ-ийн баруун талд байрлах)-ын Номын сангийн 401тоот Мэргэжил Дээшлүүлэх Институтэд цугларна уу.

30 Sep

Монгол Япон эмнэлэгт тойролт хийх резидент эмч нарын чиглүүлэх сургалт

Монгол Япон эмнэлэгт тойролт хийх резидент эмч нарын чиглүүлэх сургалт

2025-2026 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтад элсэгч дараах мэргэшлийн чиглэлийн резидент эмч нар доорх хуваарийн дагуу Монгол Япон эмнэлгийн чиглүүлэх сургалтад 10 сарын 03, 07-ны өдрүүдэд МЯЭ-ийн СУРГАЛТЫН ТАНХИМ /321/-д очиж хамрагдана уу. Read More