02 Oct

2023-2024 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн сургалтад ЭМХТ-өөс томилолтоор, Төрийн сангийн санхүүжилтээр элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн сургалтад ЭМХТ-өөс томилолтоор, Төрийн сангийн санхүүжилтээр элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад дараах мэргэшлийн чиглэлээр ЭМХТ-өөс томилолтоор, Төрийн сангийн санхүүжилтээр элсэгчид 2023 оны 10 сарын 04-ний өдрийн дотор зааврын дагуу бүртгэлээ хийнэ үү.

Бүртгүүлэх чиглэл:

  • Өрхийн анагаах судлал
  • Нүүр амны гажиг засал судлал
  • Нүүр амны согог засал судлал

Бүртгэлийн заавар:

MDI burtguuleh Zaavar 2021namarBatlamj

29 Sep

2023-2024 оны хичээлийн жил үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчид дараах хуваарийн дагуу зохицуулагч багш нартайгаа уулзан сургалтаа эхлүүлнэ үү.

Зохицуулагч багш дээр очихдоо бүртгэлийн системээс БАТЛАМЖ-аа хэвлэн авч, эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа авч очно уу.

Батламж хэвлэхдээ цээж зургаа оруулсан байхыг анхаарна уу.

Read More

28 Sep

2023-2024 оны хичээлийн жил үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчид дараах хуваарийн дагуу зохицуулагч багш нартайгаа уулзан сургалтаа эхлүүлнэ үү. /Бусад чиглэлүүдийг хүлээн авах хугацаа товлогдохоор дахин мэдээлнэ./

Зохицуулагч багш дээр очихдоо бүртгэлийн системээс БАТЛАМЖ-аа хэвлэн авч, эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа авч очно уу.
Read More

27 Sep

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэгчдийн төлбөр төлөлтийн мэдээлэл

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэгчдийн төлбөр төлөлтийн мэдээлэл

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт өгч хяналтын тоонд багтаж элсэхээр болсон дараах элсэгчид сургалтын төлбөр төлөөгүй байна. Сургалтын төлбөр 2023 оны 09 сарын 24-нд багтаан төлөхийг өмнө зарласан болно.

Дараах нэр бүхий элсэгчид 2023 оны 09 сарын 27-ны өдрийн 14:00 цагт багтаан  сургалтын төлбөрөө төлж баталгаажуулалтаа хийнэ үү. Заасан хугацаанд баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд элсэх боломжгүй.

Материал болон төлбөр төлөлтийн мэдээлэл

Read More

27 Sep

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 10 сарын 02-нд Төв сургуулийн 1-р давхарт Оюутны Соёлын Төвд 14:00 цагт зохион байгуулагдана. 

Шинээр элссэн резидент эмч нар цагаан халадтай хүрэлцэн ирнэ үү.

Мэргэжлийн тэнхимүүд хүлээн авч уулзах уулзалтын хуваарийг тусад нь зарлана.
Сургалт журмын дагуу 10 сарын 01-нд эхэлнэ.

 

26 Sep

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

Эрүүл мэндийн үзлэг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.

Жилийн чөлөөнөөс ирсэн суралцагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.

Эрүүл мэндийн үзлэгт дараах үзлэг, шинжилгээ багтана. Read More

25 Sep

2023 оны намар төгсөх резидент эмч нарын эмнэлзүйн шалгалтын хуваарь

2023 оны намар төгсөх резидент эмч нарын эмнэлзүйн шалгалтын хуваарь

2021 – 2023 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөх резидент эмч нарын Эмнэлзүйн дадлага шалгалт дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана (2023.09.25-2023.10.02). 

Жич: Шалгалтын комиссын хурлаар төгсөлтийн онолын шалгалтад тэнцээгүй резидент эмч нарыг гардан  шалгалт өгөхийг зөвшөөрсөн болно.

Төгсөлтийн дараах сургалтын журмын дагуу онолын давтан шалгалтыг 30 хоногийн дотор зохион байгуулна. Read More

21 Sep

Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлт | Материал шалгах, баталгаажуулах тухай (09/21)

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд (09/21)

 

2023-2024 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж, тухайн мэргэшлийн чиглэлийн хяналтын тоонд багтсан дараах элсэгчдийн материал шаардлага хангахгүй байгаа тул 2023 оны 09 сарын 21-ний дотор материалаа дахин оруулна уу.

Материал шаардлага хангасан элсэгчдийн бүртгэлийн БАТАЛГААЖУУЛАЛТ хийгдсэн тул зааврын дагуу 2023 оны 09 сарын 24-ний дотор багтаан төлбөрөө төлнө үү. Заасан хугацаанд төлбөр төлөөгүй, материалын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй, буруу  (дипломын файл хавсралтгүй, нүүр хэсгийг оруулаагүй, иргэний үнэмлэхний аль нэг тал дутуу оруулсан, лицензгүй, лицензийн хугацаа дууссан, диплом зөрүүтэй тухайлбал уламжлалтын эмч мэс засал, хүүхэд судлал гэх мэтээр шалгалт өгсөн зэрэг зөрчилтэй) тохиолдолд элсэх боломжгүй бөгөөд дараагийн элсэгчийг элсүүлэх болно.

Бүртгэл баталгаажуулах заавар:

MDI burtguuleh Zaavar 2022namarBatlamj

 

Материал шаардлага хангаагүй, дутуу элсэгчдийн жагсаалт: Read More

21 Sep

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт өгсөн болон хүсэлт гаргасан элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт өгсөн болон хүсэлт гаргасан элсэгчдийн анхааралд

Дараах мэргэшлийн чиглэлээр элсэхээр шалгалт өгсөн болон хүсэлт гаргасан доорх нэр дурьдсан элсэгчдээс элсэлтийн комиссын хурлын шийдвэрт үндэслэн элсэлтийн ярилцлага авна. Дараах хуваарийн дагуу хүрэлцэн ирнэ үү.  Read More

20 Sep

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт өгсөн элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт өгсөн элсэгчдийн анхааралд

Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын комиссын шийдвэрээр дараах нэр бүхий элсэгчдийг элсүүлэхээр шийдвэрлэсэн болно. Иймд дор дурдсан элсэгчдийн бүртгэлийн материалыг шалгаж байна.  Комиссын шийдвэрээр элсэх элсэгчдийн нэрсийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Өөрийн бүртгэл баталгаажсан эсэхийг дараах зааврын дагуу бүртгэлийн системээс(mdi.mnums.edu.mn) шалгана уу. Элсэгчийн бүртгүүлэхдээ оруулсан материал шаардлага хангаагүй тохиолдолд баталгаажуулалт хийгдэхгүй тул материал дутуу, буруу оруулсан бол 09 сарын 21-ний дотор багтаан дахин зөв материалаа оруулна уу.

Баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд сургалтын төлбөр төлөх хэсэг нээгдэх тул 2023 оны 09 сарын 24-ний дотор багтаан төлбөрөө төлнө үү.

Жич: Материал нь шаардлага хангахгүй, дутуу, буруу (дипломын файл хавсралтгүй, нүүр хэсгийг оруулаагүй, иргэний үнэмлэхийн аль нэг тал дутуу оруулсан, лицензгүй, лицензийн хугацаа дууссан, диплом зөрүүтэй тухайлбал уламжлалтын эмч мэс засал, хүүхэд судлал гэх мэтээр шалгалт өгсөн зэрэг зөрчилтэй) бүртгүүлсэн тохиолдолд элсэх боломжгүй тул дараагийн шаардлага хангасан элсэгчийг элсүүлэх болно.

Сэтгэц судлал, Халдварт өвчин судлал, Сүрьеэ судлал, Хавдар судлал, Хүүхэд судлал, Мэдээгүйжүүлэг судлал, Эрчимт эмчилгээ судлал, Яаралтай тусламж судлал чиглэлээр элсэгчдээс элсэлтийн шалгалтын комисс мэргэжлийн тэнхимүүд хамтран 2023 оны 09 сарын 22-ны өдөр ярилцлага хийж сонгон шалгаруулах ба ярилцлагын цаг, оролцогчдын нэрсийг 09 сарын 21-ний өдөр энэхүү веб хуудсаар мэдээлнэ.

Бүртгэл баталгаажуулах заавар:

MDI burtguuleh Zaavar 2022namarBatlamj