23 Mar

Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын анхааралд

Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын анхааралд

“НЭМГ-аас 2020 оны 03 сарын 21-нд гаргасан мэдэгдэлд Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс захирлын 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 20/102 тоот албан бичгээр мэдэгдэлтэй холбоотой эх сурвалж, нотлох баримт мэдээллийг ирүүлэх, мөн ” … та бүхний мэдэгдэл гаргахдаа үндэслэл болгосон хэсэг бүлэг хүмүүсээс болж,  байгаль цаг уурын нөхцөл байдлыг үл харгалзан хүйтэнд хөрч, нойр хоолоо хасч, сэтгэл гарган ажилласан нийт суралцагч эмч нарын урам зориг хугарахад хүрч байгаа бөгөөд улмаар АШУҮИС-ийн нэр хүндэд халдсан хэрэг болж байгаа талаар дурьдан НЭМГ, ЭМЯ, ЭМХТ-д албан бичгийг хүргэлээ. 

Олон хоног хичээл зүтгэл гарган, даарч ядарч айж түгшиж байсан ч ар гэр, үр хүүхэд бүхнээ орхин галын шугамд ажилласан нийт резидент эмч нартаа баярласнаа илэрхийлье.

 

Жич: 03 сарын 23-ны өдрөөс эхлэн Эмнэлзүйн тойролтууд хэвийн үргэлжлэх болно.

20 Mar

Халдвар хамгаалалтын асуудалд анхааран ажиллаж байна

Халдвар хамгаалалтын асуудалд анхааран ажиллаж байна

Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ, НЭМГ-т удаа дараа  цаг тухайд нь хүсэлт гарган дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллах хүсэлтийг хүргүүлсэн.

Хэдийгээр өмнө нь хангалт хийж байсан ч зохион байгуулалтын асуудал дээрээ багахан алдаа гаргаж байснаа засаж НЭМГ дээрээ тухайн өдрийн багийн ахлагч нарт албан ёсоор хүлээлгэн өгдөг болсон тухай НЭМГ-аас өнөөдөр мэдээллээ.  

18 Mar

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл эхэллээ.

Цахим бүртгэл 2020.04.01-ний өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020.04.01-ний өдрөөс дахин сунгасан тохиолдолд сургалт эхлэх талаарх мэдээллийг тухайн үед цахимаар мэдээлнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.

Сургалтын бүртгэлтэй холбоотой асуух зүйлээ доорх утсаар холбогдон асууна уу.

Утас: 11-321194, 91171954

18 Mar

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл эхэллээ.

Цахим бүртгэл 2020.04.01-ний өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020.04.01-ний өдрөөс дахин сунгасан тохиолдолд сургалт эхлэх талаарх мэдээллийг тухайн үед цахимаар мэдээллэнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.

18 Mar

Урилга

Уриалга

Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч “COVID-19” хэмээн нэрлэгдээд байгаа энэхүү аюулт өвчний эсрэг Монгол улсын төр шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үндсэн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа резидент эмч та бүхнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд дайчлан, шаардлагатай үед голомтонд ажиллуулах бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Бид өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг цочроогоод байгаа өвчний эсрэг өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж Улаанбаатар хот руу орох, гарах шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 24 цагаар ажиллаж, зарим мэргэжлийн тухайлбал: мэс засал, дотор, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр суралцаж байгаа эмч нар маань бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Энэ сургуулийн резидент эмч нар 2003, 2009 онуудад гарсан SARS, H1N1 үед ч мөн төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан арвин туршлагатай. Төр засаг ч энэ хүнд үед ажилласан эмч нартаа ажлын төгсгөл үр дүнд хүрсний дараа урамшуулал олгож байсныг бид мартаагүй, тэрхүү голомтонд ажилласан эмч нар маань тухайн үедээ арвин туршлага хуримтлуулж, өнөөдөр ч тэргүүн эгнээнд ажиллаж байгаа. Тиймээс резидент эмч нар та бүхэндээ хэн нэгний өдөөн хатгасан, нийтийн санаа бодлыг эргэлзүүлсэн мэдээлэлд авталгүй өөрсдийн хариуцсан ажилдаа санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хүсч байна.

Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ НЭМГ-т удаа дараа (2020 оны 1/390 тоот албан бичиг)  цаг тухайд нь хүсэлт гарган дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллахыг хүссэн.

Аливаа ажлын үр дүнтэй төгсгөл хүртэл Дэлхий нийтэд хүнд сорилт болсон “COVID-19” цар тахлын үед ард түмэн, үйлчлүүлэгч нарын эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа олон мянган эмч нартай мөр зэрэгцэн, хүлээсэн үүргээ ухамсарлан, хариуцлагатайгаар манлайлан ажиллахыг  Та бүхэндээ УРИАЛЖ БАЙНА.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

 

17 Mar

Яаралтай тусламж судлал, эрчимт эмчилгээ судлал

Яаралтай тусламж судлал, эрчимт эмчилгээ судлалаар суралцагч резидент эмч нарын анхааралд

 

Эрүүл Мэндийн Яамнаас 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 15:00 цагт Эрүүл Мэндийн хөгжлийн төвийн 1-р давхрын сургалтын зааланд БНХАУ-ын эмч нартай цахим сургалт хийх тул Яаралтай тусламж судлал, Эрчимт эмчилгээ судлалаар суралцагч бүх резидент эмч нар хүрэлцэн ирнэ үү.

 

14 Mar

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар хот руу орох гарах постонд дайчлагдан ажиллаж байгаа суралцагч эмч нарын үйл ажиллагаатай танилцах ээлжит хяналт эргэлтийг хийлээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар хот руу орох гарах постонд дайчлагдан ажиллаж байгаа суралцагч эмч нарын үйл ажиллагаатай танилцах ээлжит хяналт эргэлтийг хийлээ

 

Мэргэжил дээшлүүлэх институт нь өмнө нь Эмээлт, Гүнт, Морингийн давааны шалган нэврүүлэх постонд дайчлагдан ажиллаж байгаа эмч үйл ажиллагаатай танилцаж санал хүсэлтийг нэгтгэн НЭМГ, ЭМХТ-д уламжилж байсан бол 2 дахь удаагийн хяналт эргэлтийг 2020 оны 3-р сарын 12-ны өдөр Налайх, Өлзийт, Баруун туруун, Эмээлтийн шалган нэвтрүүлэх постонд дайчилгаанд ажиллаж байгаа суралцагч эмч нартай уулзаж гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь танилцаж, санал хүсэлтийг нь авч,мөн хамтран ажиллаж байгаа багийнхны санал сэтгэгдлийг сонсож, зөвлөгөө өглөө.

Мэргэжил Дээшлүүлэх Институтийн захирал Д. Амарсайхан, арга зүйч Г. Алимаа нар хяналт эргэлтийг хийхэд Налайх шалган нэвтрүүлэх постонд 2 дүрс оношилгооны үндсэн мэргэшлийн чиглэлээр суралцаж байгаа 3, хөтөлбөрийн зөрүү арилгах багц цагийн сургалтанд суралцагч 2,Өлзийтийн шалган нэвтрүүлэх постонд төгсөлтийн дараах сургалтанд эмнэлзүйн эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцаж байгаа 2, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 2, Баруун турууны шалган нэвтрүүлэх постонд Өрхийн анагаах ухаан судлалын суралцаж байгаа 2, Нүд судлалын чиглэлээр суралцаж байгаа 2, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 2, Эмээлт шалган нэвтрүүлэх постонд Нүд судлалын чиглэлээр суралцаж байгаа 3, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 3 эмч буюу нийт 23 эмч хуваарийн дагуу ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж байлаа.

Мэргэжил дээшлүүлэх институтийн зүгээс нийт дайчлагдан ажиллаж байгаа эмч нарт дараах мэдээлэл зөвлөгөөг өглөө.

  • Авто тээврийн хөдөлгөөнтэй газар аюулгүй байдлаа хангаж ажиллах,
  • Халдвар хамгааллын дэглэм баримталж хариуцлагатай ажиллах,
  • Хамтран ажиллаж буй багийнхан болон зорчигч, Эрүүл мэндийн төвийн удирдлага хамт олонтой ёс зүйтэй, соёлтой, хүндэтгэлтэй харилцах
  • МДИ-ийн вэб хуудсан дайчилгааны үйл ажиллагаа, хангамж, зохион байгуулалттай холбоотой санал асуумж бөглөх талаар зааварчилгаа өгсөн
  • Дэд захирал Д. Зоригийн дэмжлэг болгон өгсөн 100 ширхэг маскыг суралцагч болон цагдаа нарт тараахад сэтгэл өндөр хүлээн авсан.

Бид дайчилгаан ажиллаж байгаа суралцагч эмч нарын ажиллах нөхцөл аюулгүй байдлыг хангах үүднээс шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа суралцагчдын санал хүсэлтийг ажлын байран дээр нь очиж авахаас гадна, судалгааг институтийн веб хуудсаар цахим хэлбэрээр авч нэгтгэн ЭМС болон УОК, НОК- уламжлахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Дэлхий нийтэд хүнд сорилт болсон COVID 19 цар тахлын үед ард түмэн үйлчлүүлэгч, өвчтөн бүрийн амь насыг аврахаар өдөр шөнөгүй ажиллаж олон мянган эмч нартай хөл зэрэгцэн үүргээ ухамсарлан хариуцлагатайгаар манлайлан ажиллаж байгаа төгсөлтийн дараах сургалтанд суралцагч эмч нартаа АШУҮИС болон МДИ хамт олноос талархаж байна.

12 Mar

Дайчилгаанд ажилласан эмч нарын анхааралд | Судалгаа

Дайчилгаанд ажилласан эмч нарын анхааралд | Судалгаа

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах ажлын хүрээнд Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хот руу орох гарах шалган нэвтрүүлэх цэг дээр дайчлагдан ажилласан резидент эмч нар дараах судалгааг бөглөнө үү.

СУДАЛГАА БӨГЛӨХ: ЭНД ДАРНА УУ

10 Mar

Монгол Улсад COVID-19 -ийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотой

Нийт суралцагчдын анхааралд
Монгол Улсад COVID-19 -ийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотой үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж байгаа эмч нарыг дайчлах ажиллуулах бэлэн байдлыг хангахыг ЭМЯ, ЭМХТ-өөс мэдэгдлээ. 
Иймд Та бүхэн Эрүүл Мэндийн яамнаас өгч буй зөвлөмж зааврын дагуу халдвар хамгааллыг сахиж, дайчлан ажиллах талаарх мэдээллийг энэхүү вэб хуудаснаас цаг тухайд нь авч байхыг хүсье.  
08 Mar

Резидент эмч нарын анхааралд | 2020 оны 03 сарын 09 09:00 цагт | 238 тоотод цуглах

Резидент эмч нарын анхааралд

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах ажлын хүрээнд Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан шийдвэрийн дагуу дараах резидент эмч нар 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт АШУҮИС-ийн төв байрны 238 тоотод цугларна уу. 
Ирэхдээ суралцагчийн энгэрийн тэмдэг, маск, гар ариутгагчтай ирнэ үү.
Овог нэр Суралцаж буй мэргэшил
Т.Амарзаяа Хавдар судлал
Б.Ариунболд Сэргээн засал судлал
Э.Ариунзул Анатомийн эмгэг судлал
Ж.Батбилэг Хавдар судлал
С.Бат-Оргил Хавдар судлал
О.Батчимэг Сэргээн засал судлал
М.Бүтэнбаяр Сэргээн засал судлал
Э.Гантуул Сэргээн засал судлал
Д.Дашхорол Хавдар судлал
Э.Жаргалсайхан Анатомийн эмгэг судлал
П.Жаргалсүрэн Сэргээн засал судлал
Л.Цэрэннадмид Хавдар судлал