Category Archives: Мэдээ
Сургалтанд хамруулах тухай
Төгсөлтийн сургалт:
Сургалтанд хамруулах тухай
Залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой “Шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг чадваржуулах” 5 өдрийн вакумжуулсан сургалтыг 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд сургалтанд хамрагдах шалгуурыг хангасан
-
ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД,
-
БИОСТАТИСТИК,
-
БИОЛОГИ,
-
БИОХИМИ,
-
ЭМ СУДЛАЛ,
-
ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР,
-
УДАМ ЗҮЙ,
-
ХАВДАР ЦУС СУДЛАЛ,
-
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН чиглэлээр суралцаж байгаа 4 магистрант, докторант нарыг сонгон шалгаруулж, шаардлага хангасан залуу судлаачдыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хамруулах боломж бүрдэх юм.
Тавигдах шаардлага:
-
Магистр болон докторын зэргээр суралцаж байгаа оюутан
-
Бакалаврын голч дүн 3.0 ба түүнээс дээш
-
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
-
Эрдэм шинжилгээ судалгааны төсөлд хамрагдаж байсан туршлагатай
-
30 наснаас доош
-
5 өдрийн вакумжуулсан сургалтанд хамрагдах боломжтой байх. /Сургалт хотоос гадна зохион байгуулагдана/
Бүрдүүлэх материал:
-
Statement of purpose –хөтөлбөрт хамрагдах болон хувь хүний ирээдүйн зорилго /Монгол, Англи хэлээр 150-200 үгтэй/
-
Намтар (Curriculum vitae), (Монгол)
-
Оролцогч тус сургуулийн магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
-
Хариуцсан профессорын тодорхойлолт (Судлаач оюутны судалгааны идэвх, ур чадварын талаар)
СЁЗХХ: Дүгнэлт гаргуулах судлаачид мэдэгдэх хуудас авна уу
Судалгааны ёс зүйн хяналтын хорооны ээлжит хурал
Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2018-2019 оны хичээлийн жилийн 1 дэхь хурал 09 сарын 21-ний хурлаар дүгнэлт гаргуулах судлаачид ДҮГНЭЛТ гаргуулахад бүрдүүлэх материалуудыг авч ирэн 09 сарын 17, 18-нд №322 тоотоос мэдэгдэх хуудас авна уу.
ЭНД ДАРЖ бүрдүүлэх материалын жагсаалтыг үзнэ үү.
Төгсөлтийн болон Төгсөлтийн дараах сургалт:
Төгсөлтийн болон Төгсөлтийн дараах сургалт:
АШУҮИС-ийг Эрдэм шинжилгээ судалгааны их сургууль болгох ажлын хүрээнд зохион байгуулагдах “Тархи судлал XXI зуун” сэдэвт Нобелийн шагналтны чуулган 2018 оны 09 сарын 24-ний өдөр Төрийн ордны их танхимд болох тул резидент, магистрант, докторант нарыг чуулганд оролцохыг урьж байна.
Энэхүү чуулга уулзалтад оролцогч та бүхэнд сонгон судлах хичээлийн 1 багц цагийг тооцуулах боломжийг олгож байна.
Бүртгэл 09 сарын 19-ний 15:00 цаг хүртэл явагдана.
Жич: Бүртгүүлсэн суралцагчид 09 сарын 18, 19-ний 09:00-16:00 цагт ЭМСА (№238 тоот)-д иргэний үнэмлэхтэй ирнэ үү.
ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Төгсөлтийн сургалт: Магистрын элсэлт
ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ШИНЭЭР ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ 2018 ОНЫ 9-Р САРЫН 21-НИЙ 14.00 ХҮРТЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.
Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ажил, нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, эрүүл мэндийн нийгмийн ажлын чиглэлээр цаашид ажиллах эрмэлзэлтэй хэн бүхний өмнө тус сургалт нээлттэй.
ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Дараах чиглэлээр магистрын судалгааны ажил хийх боломжтой.
- Ажлын байрны стресс, нийгэм-сэтгэл зүйн орчин
- Сэтгэл гутралын асуумжийн хүчин төгөлдөр байдал
- Ахмад настны нийгмийн дэмжлэг
- Эрүүл мэндийн салбарт нийгмийн ажлын үйлчилгээ
- Судалгааны ёсзүйн асуудал
- Асуумжийн хэрэглээ, хүчин төгөлдөр байдал
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаанд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс
- Ажлын байран дахь сайн сайхан байдал, нийгэм-сэтгэлзүйн орчин
- Эмнэлгийн нийгмийн ажил
- Нийгмийн эрүүл мэндийн ёс зүй
- Үйлчлүүлэгчийн нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлс
- Эрүүл мэндийн байгууллагад олон мэргэжлийн багаар ажиллах нь
- Баримтын судалгаа
- Халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээ
- Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны хөгжил дэх нийгэм улс төрийн нөлөөллийн асуудалд
- Орчин үеийн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэлдэн хөгжсөн нийгэм улс төрийн нөхцөл байдлыг шинжлэх нь,
- Нийгмийн эрүүл мэндийн уламжлалт тогтолцооны түүхэн хэв шинжүүд, түүнд нөлөөлсөн нийгмийн байгууллын онцлогийг судлах нь
- Нийгмийн эрүүл мэндийн талаарх үзэл баримтлалын өөрчлөлт, түүнд нөлөөлж буй нийгэм улс төрийн хүчин зүйлс
- Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоон дахь ёс суртахууны зохицуулалт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
- Нийгмийн эрүүл мэндийн салбарын ёс зүйн баримт бичгүүдийн агуулга, хэрэгжилтийг шинжлэх нь
- Нийгмийн эрүүл мэндийн ёс суртахууны хэм хэмжээнд нөлөөлж буй уламжлалт соёлын өвөрмөц зан үйлийг судлах нь
- Нийгмийн эрүүл мэндийн ёс суртахууны хэм хэмжээнд нөлөөлж буй шашны итгэл үнэмшил, холбогдох зан үйлийг судлах нь
- Судлаачийн хүсэлтээр холбогдох бусад сэдвүүд.



Дараах суралцагчид ЭМСА-нд ирж уулзана уу.
Төгсөлтийн дараах сургалт:
Дараах суралцагчид ЭМСА-нд ирж уулзана уу
2017-2019 оны хичээлийн жилд элсэн суралцаж буй:
- З.Уянга
- Н.Бүрэнчимэг
- С.Зулцэцэг
- М.Дөлгөөн
- Д.Болормаа
- Б.Баттуяа
- Э.Анударь
2018-2020 оны хичээлийн жилд элсэн суралцаж буй:
- Э.Халиун
- Нандин-Эрдэнэ
- Б.Зул
нар 09 сарын 18-ны 10:00 цагт АШУҮИС-ийн №322 тоот Эрдмийн болон мэргэжлийн сургалтын албанд ирж уулзана уу.
Ирж уулзаагүй тохиолдолд сургалтаас бүрэн чөлөөлөх болохыг анхаарна уу.
Үндсэн мэргэшлийн сургалт: Яаралтай тусламж судлал, Эрчимт эмчилгээ судлал
Үндсэн мэргэшлийн сургалт:
Яаралтай тусламж судлал, Эрчимт эмчилгээ судлал чиглэлээр элсэлт авах боллоо.
2018-2019 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтаар Яаралтай тусламж судлал, Эрчимт эмчилгээ судлал чиглэлээр элсэлт авах шийдвэр гарсан тул бүртгүүлэх бол ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Үндсэн мэргэшлийн сургалтын ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ: 9 сарын 19
Төгсөлтийн дараах сургалт:
Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын төгсөлтийн шалгалт
2016 оны намрын элсэлтийн төгсөх 2-р дамжааны суралцагчид 09 сарын 19-ний 18:00 цагт ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТтай.
Шалгалт авах өрөөний хуваарь болон дадлага шалгалтын хуваарь 09 сарын 18-нд гарна.
Оюутны хөгжлийн зээл:
ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТ:
Оюутны хөгжлийн зээл
2018-2019 оны хичээлийн жилд докторын сургалтад 2, 3-р дамжаа, магистрын сургалт 2-р дамжаанд суралцаж буй суралцагчид ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ-ээр суралцах боломжтой.
Зээлд хамрагдахыг хүссэн суралцагчид дараах материалыг бүрдүүлж ЭМСА-ны 322 тоотод 09 сарын 17-ны дотор ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- Зээл хүссэн өргөдөл
- Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар
- Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх баримт
- Тухайн улиралд сонгосон хичээлийг баталгаажуулах баримт
- Ирээдүйн зорилгыг тодорхойлох эссэ /2 нүүр гараар бичих/
- zeeliin san


