16 Oct

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд.

  • Цалин олгохтой холбоотой дансны мэдээллийг дараах холбоосоор хандан илгээнэ үү. ЭНД ДАРЖ мэдээлэл илгээнэ үү. (2025 оны 10 сарын 20-ны дотор багтаан илгээхийг анхаарна уу)
  • Суралцагчийн энгэрийн тэмдэгт хэвлэгдэх цээж зургийг ХУР системээс  татаж хэвлэх бөгөөд 10 сарын 30-нд хэвлэлтээс гарна. Хэрэв ХУР систем дэхь өөрийн зургийг (иргэний үнэмлэх дээрх зургийг) солих хүсэлтэй бол доорх зааврын дагуу 10 сарын 17-ны 14:00 цагт багтаан зургаа солино уу.

Цээж зураг солих заавар: Эгц урдаас авхуулсан, цагаан фонтой, зурган файл оруулна уу.

  1. https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товчийг дарна. Нэвтрэх нэр хэсэгт бүртгүүлсэн имэйл хаяг, Нууц үг хэсэгт өөрийн регистрийн дугаарын 8 оронтой тоог бичиж нэвтэрнэ.
  2. Нэвтэрсний дараа дэлгэцийн баруун доод буланд байрлах ЦЭЭЖ ЗУРАГ оруулах хэсэгт зурган файл оруулна. 

 

08 Oct

2025-2026 оны хичээлийн жилийн төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын шаардлага ханган, элсэж сургалтын төлбөрөө бүрэн төлж, элсэлт нь баталгаажсан элсэгчдэд имэйл илгээсэн болно. Бүртгүүлсэн имэйлээ шалгана уу.

2025 оны 10 сарын 10-ны дотор багтаан сургалт удирдах багштай холбогдож сургалтаа эхлүүлнэ үү. Бүртгүүлсэн имэйл хаягт багшийн мэдээллийг илгээсэн болно.

Жич: Эмч, эм зүйч, био-анагаах судлаач, НЭМСудлаачдад хамааралтай болно. Сувилагч, бага эмч, туслах сувилагч, лаборант, эх баригч нарт энэхүү мэдээлэл нь хамаарахгүй болно.

03 Oct

Төрийн сангийн санхүүжилтээр Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

Төрийн сангийн санхүүжилтээр Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтад Төрийн сангийн санхүүжилтээр элсэгчид 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 08:30 цаг АШУҮИС-ийн Төв эмнэлэг дээр очиж эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны дараа 11:00 цагт АШУҮИС-ийн төв байр(УНТЭ-ийн баруун талд байрлах)-ын Номын сангийн 401тоот Мэргэжил Дээшлүүлэх Институтэд цугларна уу.

02 Oct

2025-2026 оны хичээлийн жилийн (намрын) Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

2025-2026 оны хичээлийн жилийн (намрын) Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Read More