Author Archives: admin
Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа
Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа
2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл 2020.04.20-ны өдрийн 10:00 цаг хүртэл сунгагдлаа.
Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх сургалт эхлэх талаарх мэдээллийг 4 сарын 15-нд энэхүү вэбээр мэдээллэнэ.
Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.
Сургалтын бүртгэлтэй холбоотой асуух зүйлээ доорх утсаар холбогдон асууна уу.
Утас: 11-321194, 91171954
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа
2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл 2020.04.20-ны өдрийн 10:00 цаг хүртэл сунгагдлаа.
Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн сургалт эхлэх талаарх мэдээллийг 4 сарын 15-нд энэхүү вэбээр мэдээллэнэ.
Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.
Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал
Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал
Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтанд суралцагчдын “Судлаач – 18“ эрдэм шинжилгээний хурлыг резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.
Covid-19 халдварын улмаас 2019-2020 оны хичээлийн жилд “Эрдмийн чуулган-62” салбар хуралдаанууд болохгүй, харин НЭГДСЭН хуралдаан хийхээр төлөвлөсний дагуу илтгэлийн хураангуй хүлээн авах боллоо. Илтгэлийн хураангуйг 2020 оны 04 сарын 03-ны дотор хүлээн авна. Хураангуйг Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу /postgraduate@mnums.edu.mn/ илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.
- Илтгэлийн хураангуйг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй 500 үгэнд багтаан бичнэ.
- Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
-
- Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
- Судалгааны багийнхны нэр, харьяалагдах албан байгуулга, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
- Үндэслэл:
- Зорилго, зорилт:
- Материал, арга зүй:
- Үр дүн:
- Дүгнэлт:
- Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.
Жич: 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.
-
- Хэвлэлтийн төлбөр: 20 000 төгрөг
Та бүхэн идэвхтэй оролцоно уу
Амжилт хүсье
Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын анхааралд
Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын анхааралд
“НЭМГ-аас 2020 оны 03 сарын 21-нд гаргасан мэдэгдэлд Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс захирлын 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 20/102 тоот албан бичгээр мэдэгдэлтэй холбоотой эх сурвалж, нотлох баримт мэдээллийг ирүүлэх, мөн ” … та бүхний мэдэгдэл гаргахдаа үндэслэл болгосон хэсэг бүлэг хүмүүсээс болж, байгаль цаг уурын нөхцөл байдлыг үл харгалзан хүйтэнд хөрч, нойр хоолоо хасч, сэтгэл гарган ажилласан нийт суралцагч эмч нарын урам зориг хугарахад хүрч байгаа бөгөөд улмаар АШУҮИС-ийн нэр хүндэд халдсан хэрэг болж байгаа талаар дурьдан НЭМГ, ЭМЯ, ЭМХТ-д албан бичгийг хүргэлээ.
Олон хоног хичээл зүтгэл гарган, даарч ядарч айж түгшиж байсан ч ар гэр, үр хүүхэд бүхнээ орхин галын шугамд ажилласан нийт резидент эмч нартаа баярласнаа илэрхийлье.
Жич: 03 сарын 23-ны өдрөөс эхлэн Эмнэлзүйн тойролтууд хэвийн үргэлжлэх болно.
Халдвар хамгаалалтын асуудалд анхааран ажиллаж байна
Халдвар хамгаалалтын асуудалд анхааран ажиллаж байна
Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ, НЭМГ-т удаа дараа цаг тухайд нь хүсэлт гарган дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллах хүсэлтийг хүргүүлсэн.
Хэдийгээр өмнө нь хангалт хийж байсан ч зохион байгуулалтын асуудал дээрээ багахан алдаа гаргаж байснаа засаж НЭМГ дээрээ тухайн өдрийн багийн ахлагч нарт албан ёсоор хүлээлгэн өгдөг болсон тухай НЭМГ-аас өнөөдөр мэдээллээ.
Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл
Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл
2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл эхэллээ.
Цахим бүртгэл 2020.04.01-ний өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.
Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020.04.01-ний өдрөөс дахин сунгасан тохиолдолд сургалт эхлэх талаарх мэдээллийг тухайн үед цахимаар мэдээлнэ.
Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.
Сургалтын бүртгэлтэй холбоотой асуух зүйлээ доорх утсаар холбогдон асууна уу.
Утас: 11-321194, 91171954
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл
2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл эхэллээ.
Цахим бүртгэл 2020.04.01-ний өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.
Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020.04.01-ний өдрөөс дахин сунгасан тохиолдолд сургалт эхлэх талаарх мэдээллийг тухайн үед цахимаар мэдээллэнэ.
Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.
Урилга
Уриалга
Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч “COVID-19” хэмээн нэрлэгдээд байгаа энэхүү аюулт өвчний эсрэг Монгол улсын төр шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үндсэн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа резидент эмч та бүхнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд дайчлан, шаардлагатай үед голомтонд ажиллуулах бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Бид өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг цочроогоод байгаа өвчний эсрэг өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж Улаанбаатар хот руу орох, гарах шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 24 цагаар ажиллаж, зарим мэргэжлийн тухайлбал: мэс засал, дотор, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр суралцаж байгаа эмч нар маань бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Энэ сургуулийн резидент эмч нар 2003, 2009 онуудад гарсан SARS, H1N1 үед ч мөн төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан арвин туршлагатай. Төр засаг ч энэ хүнд үед ажилласан эмч нартаа ажлын төгсгөл үр дүнд хүрсний дараа урамшуулал олгож байсныг бид мартаагүй, тэрхүү голомтонд ажилласан эмч нар маань тухайн үедээ арвин туршлага хуримтлуулж, өнөөдөр ч тэргүүн эгнээнд ажиллаж байгаа. Тиймээс резидент эмч нар та бүхэндээ хэн нэгний өдөөн хатгасан, нийтийн санаа бодлыг эргэлзүүлсэн мэдээлэлд авталгүй өөрсдийн хариуцсан ажилдаа санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хүсч байна.
Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ , НЭМГ-т удаа дараа (2020 оны 1/390 тоот албан бичиг) цаг тухайд нь хүсэлт гарган дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллахыг хүссэн.
Аливаа ажлын үр дүнтэй төгсгөл хүртэл Дэлхий нийтэд хүнд сорилт болсон “COVID-19” цар тахлын үед ард түмэн, үйлчлүүлэгч нарын эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа олон мянган эмч нартай мөр зэрэгцэн, хүлээсэн үүргээ ухамсарлан, хариуцлагатайгаар манлайлан ажиллахыг Та бүхэндээ УРИАЛЖ БАЙНА.
Мэргэжил Дээшлүүлэх Институт
Яаралтай тусламж судлал, эрчимт эмчилгээ судлал
Яаралтай тусламж судлал, эрчимт эмчилгээ судлалаар суралцагч резидент эмч нарын анхааралд
Эрүүл Мэндийн Яамнаас 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 15:00 цагт Эрүүл Мэндийн хөгжлийн төвийн 1-р давхрын сургалтын зааланд БНХАУ-ын эмч нартай цахим сургалт хийх тул Яаралтай тусламж судлал, Эрчимт эмчилгээ судлалаар суралцагч бүх резидент эмч нар хүрэлцэн ирнэ үү.