24 Sep

Төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх сургалтын Элсэгчдийн анхааралд (Жич: Резиденсийн сургалтанд бүртгүүлэгчдэд хамааралгүй болно !!! )

Төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх сургалтын Элсэгчдийн анхааралд

(Жич: Резиденсийн сургалтанд бүртгүүлэгчдэд хамааралгүй болно !!! )


Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт

Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтын элсэлтийн шалгалтыг 2020.09.29-ний өдөр АШУҮИС-ийн лекцийн 111 тоот өрөөнд 09:00 цагаас цахимаар авна.

Жич: Шалгалтанд ирэхдээ бүртгэлийн хураамж төлсөн баримт, Бакалаврын дипломтой ирнэ. /Зөвхөн АШУҮИС-ийг төгссөн Уламжлалт анагаах ухааны их эмч элсэх боломжтой/

  • Бүртгэлийн хураамж төлөх заавар:
  • Бүртгэлийн хураамж -15000₮ төлсөн баримт
  • Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана.
  • Гүйлгээний утга дээр: код 107, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаарыг заавал бичнэ.

Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалт

Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалтын элсэлтийн шалгалтыг 2020.09.29-ний өдөр АШУҮИС-ийн лекцийн 111 тоот өрөөнд 11:30 цагаас цахимаар авна.

Жич: Шалгалтанд ирэхдээ бүртгэлийн хураамж төлсөн баримтыг авч ирнэ.

  • Бүртгэлийн хураамж төлөх заавар:
  • Бүртгэлийн хураамж -15000₮ төлсөн баримт
  • Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана.
  • Гүйлгээний утга дээр: код 107, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаарыг заавал бичнэ.

 


Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтууд

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд дараах чиглэлүүдээр бүртгүүлсэн элсэгчид 2020.10.01,02-ны өдрүүдэд доорх материалыг бүрдүүлэн АШУҮИС-ийн 322 тоотод авчирч өгнө үү.

  1. Анагаахын бичил амь судлал
  2. Анагаахын дархлаа, харшил судлал
  3. Анагаахын удам зүй судлал
  4. Ангиографи/ Судсан дотуурх оношлогоо эмчилгээ судлал
  5. БЗДХ, ХДХВ/ДОХ
  6. Биостатистик,Тархвар зүй
  7. Бөөр судлал
  8. Бүдүүн шулуун гэдэсний мэс засал судлал
  9. Дотоод шүүрлийн мэс засал судлал
  10. Дотоод шүүрэл судлал
  11. Дотрын сэргээн засал судлал
  12. Компьютер томографи/Соронзон давтамжит дүрс оношилгоо судлал
  13. Мэдрэлийн сэргээн засал судлал
  14. Нярай, перинатал судлал
  15. Орчны эрүүл мэнд судлал
  16. Ревматологи
  17. Тулгуур эрхтэний сэргээн засал судлал
  18. Уушиг судлал
  19. Хавдрын хими эмчилгээ судлал
  20. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлал
  21. Хөнгөвчлөх эмчилгээ судлал
  22. Хүнсний эрүүл ахуй судлал
  23. Хүүхдийн арьс судлал
  24. Хүүхдийн бөөр судлал
  25. Хүүхдийн дотоод шүүрэл судлал
  26. Хүүхдийн дүрс оношилгоо судлал
  27. Хүүхдийн мэдрэл судлал
  28. Хүүхдийн сэргээн засал судлал
  29. Хүүхдийн халдварт өвчин судлал
  30. Хэвлийн мэс засал судлал
  31. Цус судлал
  32. Цус судлал /гематологи/
  33. Цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл технологи
  34. Эмийн технологи судлал
  35. Эмийн шинжилгээ судлал
  36. Эмнэл зүйн бичил амь судлал
  37. Эмнэл зүйн хими судлал
  38. Эмнэл зүйн цус судлал
  39. Эмнэлзүйн эм судлал
  40. Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлал
  41. Эмэгтэйчүүдийн аарцгийн хөндий судлал, нөхөн сэргээх мэс засал судлал
  42. Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт
  43. Эс судлал
  44. Эсийн эмгэг судлал
  45. Мэргэжил дээшлүүлэх сургалт
  46. Тархины цахилгаан бичлэг
  47. Тархины судасны хэт авиан оношилгоо
  48. Хөнгөвчлөх эмчилгээ
  49. Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс
  50. Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох
  51. Дурангийн мэс засал
  52. Электронейрографи, электромиографи
  53. Хоол боловсруулах замын дуран оношилгоо
  54. Мэргэжлээс шалтгаалах өвчин
  55. Уушигны дуран
  56. Хүүхдийн нүүр амны өвчний урьдчилан сэргийлэлт
  57. Цус сэлбэлт судлал
  58. Бэлгийн замаар дамжих халдвар
  59. Сүрьеэ судлал
  60. Компьютер томографи
  61. Чих хамар хоолойн мэс засал судлал

 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Анкет  / татах /
  2. Суралцахыг хүссэн өргөдөл
  3. Бакалаврын болон резиденсийн диплом, Лицензийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Зураг 2 хувь /анкетнаас тусдаа/
  6. Материалыг нүхтэй архивын  хавтасанд хийж ирнэ.

Жич: Материалаа шалгуулаад тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрөө төлнө.


Дараах төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтын элсэлтийн шалгалт 2020.09.30-ны өдөр АШУҮИС-ийн лекцийн 111 тоот өрөөнд 09:00 цагаас цахимаар авна.

  1. Зүрх судлал
  2. Хоол боловсруулах тогтолцоо судлал
  3. Эмнэлзүйн дархлаа, харшил судлал
  4. Анагаахын молекул биологи судлал
  5. Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо

Жич:Шалгалтанд ирэхдээ бүртгэлийн хураамж төлсөн баримтаа авч ирнэ. /ТДС-ын журмын 6.1.2 заасны дагуу Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд элсэгчид нь дипломын, бакалаврын болон үндсэн мэргэшлийн дипломтой байна. Үндсэн мэргэшлийн дипломгүй бол элсэх боломжгүй./

  • Бүртгэлийн хураамж төлөх заавар:
  • Бүртгэлийн хураамж -15000₮ төлсөн баримт
  • Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана.
  • Гүйлгээний утга дээр: код 107, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаарыг заавал бичнэ.

 


Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх Эмнэлзүйн эмзүй, Эмзүйн албаны зохион байгуулалт, менежмент чиглэлийн элсэлтийн шалгалтыг 2020.09.30-ны өдөр онлайн хэлбэрээр авна.

 Онлайн шалгалтын зааврыг энэхүү веб хуудсанд тусдаа зарлана.