22 Feb

2019 оны 2 дугаар сарын 22-ны Баасан гарагт

2019 оны 2 дугаар сарын 22-ны Баасан гарагт Мэргэжлийн сургалтын албаны ажилчид бүтэн өдрийн сургалттай тул тодорхойлолт болон бусад хүсэлт хүлээн авах боломжгүй болсныг та бүхэнд сонордуулж байна.

 

Мэргэжлийн сургалтын алба

14 Feb

Сувилахуйн төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улирлын элсэлт

Сувилахуйн төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улирлын элсэлт


Сувилахуйн төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтын 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улирлын элсэлт явагдаж байна.

Элсэлтийн цахим бүртгэл 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуустал явагдана.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.


 

17 Nov

“АЛХАМ УРАГШ 2018” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 12 сарын 7 нд зохион байгуулна

АЛХАМ УРАГШ 2018” эрдэм шинжилгээний хурал


АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Молекул биологи – Удамзүйн тэнхим хамтран Монгол улсын гавъяат багш БУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж багшийн нэрэмжит магистрант, докторант оюутнууд, залуу судлаач нарт зориулсан “АЛХАМ УРАГШ 2018” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 12 сарын 7 нд зохион байгуулах гэж байна.
Энэхүү хуралд:
      – Резидент эмч
      – Докторант 
      – Магистрант оюутнууд
      – Залуу судлаачид эрдэм шинжилгээний бүх салбар (Эмнэлзүй, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, био-анагаах, эмзүй, анагаахын боловсрол судлал, инноваци, техник технологи, хэл шинжлэл гэх мэт)-ын бүтээлээр оролцох боломжтой. 
Хуралд хэлэлцүүлэх илтгэл хүлээн авах хугацаа 2018 оны 11 сарын 23 хүртэл. (Хурлын удирдамжийг мэйлд хавсаргав) Та бүхнийг тус эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж анагаахын салбарын судлаачдын шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцахын зэрэгцээ өөрийн эрдэм судлалын бүтээлийг ирүүлэхийг урьж байна.
Хурлын удирдамж:
23 Oct

Сургалтын зар | “Шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан програм хангамж, технологийг /EndNote, Reference tools/ эзэмших нь”

Сургалтын зар:

“Шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан програм хангамж, технологийг /EndNote, Reference tools/ эзэмших нь”

Судлаачдын хүсэлтээр “Шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан програм хангамж, технологийг /EndNote, Reference tools/ эзэмших нь” сэдэвт сургалт 2018 оны 10 сарын 25нд 16 цагаас болно.
Бүртгэл: ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу.
Утас: 91871199, 90198990
Е-mail: bayartsengel@mnums.edu.mn , uuganzaya@mnums.edu.mn
04 Oct

ШИНЭ НОМЫН ТАНИЛЦУУЛГА

ШИНЭ НОМЫН ТАНИЛЦУУЛГА

 

ДЭМБ-ын эрдэмтдийн туурвисан “ЭПИДЕМИОЛОГИЙН ҮНДЭС” номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан та бүхэнд хүргэж байна. Энэхүү ном нь дэлхий дээр хамгийн олон орны хэл дээр орчуулагдаж, хамгийн олон хувь борлогдсон бөгөөд Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, судлаачдын хамгийн өргөн хэрэглээний ном гэж үздэг.

Номын агуулга нь доорх өргөн хүрээг хамрах ба та төгссөний дараа ч хэрэглэх боломжтой юм.
~ Эпидемиологи
~ Судалгааны аргууд
~ Биостатистикийн үндэс
~ Шалтгаан хамаарал
~ Эпидемиологи ба урьдчилан сэргийлэлт: Халдварт бус архаг өвчнүүд
~ Халдварт өвчин: Эпидемиологийн тандалт, хариу арга хэмжээ
~ Эмнэл зүйн эпидемиологи
~ Хүрээлэн буй орчны ба хөдөлмөрийн эпидемиологи
~ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба эрүүл мэндийн бодлого
~ Судалгааны төсөл бичих, төсөл хэрэгжүүлэх
~ Судалгаа явуулах

Номын үнэ: 20,000₮

Хаана: НЭМС-ийн 330 тоот

Утас: 88089464; 94616679

28 Sep

Сувилагч, тусгай мэргэжилтний сургалт: Элсэгчдийн анхааралд

Сувилагч, тусгай мэргэжилтний сургалт:

Элсэгчдийн анхааралд

Сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн сургалтанд бүртгүүлсэн мэргэжилтнүүд 2018 оны 10 сарын 3-ны 18.00 цагт АШУҮИС-ийн 111 тоот өрөөнд элсэлтийн шалгалттай. 

ЭМХТ-д бүртгэлтэй АШУҮИС-д хуваарьтай ирсэн элсэгчид 2018оны 10 сарын 01 ны 10.00 цагт материалаа өгнө. Бусад элсэгчид шалгалтанд орно.

Шалгалтанд ирэхдээ:

–        Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд тушаасан байх ба баримтыг хураалгана.

–        Зөөлөн балын харандаа

–        Иргэний үнэмлэхтэй ирнэ.

Сургалтанд элсэгчид материалаа бүрдүүлэн 322 тоот өрөөнд арга зүй Д.Энхтуяад өгнө.

03 Sep

2018-2019 оны хичээлийн жил: ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын элсэлт:

  • Үндсэн мэргэшлийн сургалт: ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
  • Доктор, магистрын сургалт: ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
  • Төрөлжсөн мэргэжлийн сургалт: ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
  • Сувилахуй, тусгай мэргэжилтний сургалт: ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
17 Aug

9 сарын 3-аас бүртгэл эхэлнэ

Эрдмийн болон Мэргэжлийн сургалтын алба:

АШУҮИС-ийн төгсөлтийн(магистр, доктор) болон төгсөлтийн дараах(резидент, төрөлжсөн нарийн мэргэжил, мэргэжил дээшлүүлэх) сургалт элсэлтийн журмын дагуу 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл 9-р сарын 3-наас http://emsa.mnums.edu.mn хаягаар бүртгэнэ.

 
15 Jun

“АЛТАНГАГНУУР-2014” ном

“АЛТАНГАГНУУР-2014” ном

  • МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг 1954,
  • Анагаах Ухааны Дээд Сургуулийг 1964, 1974, 1984, 
  • Анагаах Ухааны Их Сургуулийг 1994, 
  • Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг 2004, 
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг 2014 онд

төгсөгч та бүхэн “АЛТАНГАГНУУР-2014” номоо худалдан авахыг хүсвэл Erdenechimeg@mnums.edu.mn хаягаар, мөн 94616679, 89016679  утсаар холбогдоно уу.