27 Jan

Мэдэгдэл

Мэдэгдэл

АШУҮИС-ийн профессор, багш, оюутнуудын анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01-р сарын 26-ны өдрийн хуралдаан, Монгол Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн АШУҮИС-ийн танхмийн сургалтыг 2020 оны 03-р сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЭМХТ-ийн даргад мэдэгдэн анагаахын төгсөх дамжааны ДЭС-ийн сургалтаар эрүүл мэндийн байгууллагад дадлага хийж байгаа оюутнуудыг мөн хөл хорионд хамруулах боллоо. Харин резидент эмч нар дайчилгаанд хамрагдах болно.

АШУҮИС-ийн Захиргаа