10 Oct

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийг  сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзах тул 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 15:00 цагт АШУҮИС-ийн Оюутны Соёлын төвд хүрэлцэн ирнэ үү. Уулзалтад ирэхдээ  хөдөлмөрийн гэрээ байгуулах тул эмчийн дардастай ирнэ үү. Хөдөлмөрийн гэрээ ЭНД ДАРЖ үзнэ үү.

Цалин олгохтой холбоотой дансны мэдээлэл болон суралцагчийн энгэрийн тэмдэгт хэрэглэх цээж зургийн файлыг дараах холбоосоор хандан илгээнэ үү. ЭНД ДАРЖ мэдээлэл илгээнэ үү (2024 оны 10 сарын 15-ны дотор багтаан илгээхийг анхаарна уу).

08 Oct

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад Төрийн Сангийн санхүүжилтээр элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад Төрийн Сангийн санхүүжилтээр элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтад Төрийн сангийн санхүүжилтээр элссэн элсэгчид сургалтын зөрүү төлбөрийг дараах 2024 оны 10 сарын 09-нд багтаан дараах зааврын дагуу төлнө үү. (Төлбөр төлсөн эсэхийг сургуулийн санхүү, эдийн засгийн газраар шалгуулах тул гүйлгээний утгыг зөв бичихийг анхаарна уу. Төлбөрийн баримтыг авч ирэх шаардлагагүй)

Төлбөр төлөх хугацаа хоцорсон тохиолдолд элсэх боломжгүй.

Банкны мэдээлэл:

  • Банкны нэр: Хаан банк
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль
  • Дансны дугаар: 5031882309
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар, утасны дугаар, овог нэр
  • Зөрүү төлбөр төлбөр: 246.400 төгрөг ( зөрүү төлбөр 163.200 төг + үйл ажиллагааны зардал 83.200 төг)
04 Oct

2024-2025 оны хичээлийн жилд Дүрс оношилгоо судлалын үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилд Дүрс оношилгоо судлал чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтад элссэн элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилд Дүрс оношилгоо судлал чиглэлээр элссэн элсэгчидтэй хийх уулзалт 2024.10.04-ний 16:00 цагаас байсан боловч хүндэтгэх шалтгаанаар 2024.10.07-ны 15:00 цагт болон хойшилсон. Уулзалт Ботаник дахь АУС-ын 407 тоотод болох тул та бүхэн зохицуулагч багш дээр очихдоо эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа авч очно уу.

30 Sep

2024-2025 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчид дараах хуваарийн дагуу зохицуулагч багш нартай уулзан сургалтаа эхлүүлнэ үү.

Зохицуулагч багш дээр очихдоо эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа авч очно уу.

Read More

30 Sep

2024-2025 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн төлбөр төлөлтийг шалгаж байна. Төлбөр төлөлтийг шалгаж дууссаны дараа шинэ элсэгчийн хичээлийн жилийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх хуваарийг энэхүү вебд зарлана. 

Иймд элсэгч та бүхэн энэхүү вебийн мэдээг цаг тухайд нь шалгаж байна уу.

26 Sep

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт өгч хяналтын тоонд багтаж элсэхээр болсон элсэгчид сургалтын төлбөрийг 2024 оны 09 сарын 29-нд багтаан дараах зааврын дагуу төлнө үү. (Төлбөр төлсөн эсэхийг сургуулийн санхүү, эдийн засгийн газраар шалгуулах тул гүйлгээний утгыг зөв бичихийг анхаарна уу. Төлбөрийн баримтыг авч ирэх шаардлагагүй)

Төлбөр төлөх хугацаа хоцорсон тохиолдолд элсэх боломжгүй.

Банкны мэдээлэл:

  • Банкны нэр: Хаан банк
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль
  • Дансны дугаар: 5031882309
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар, утасны дугаар, овог нэр
  • Сургалтын төлбөр: 915.200 төгрөг ( сургалтын төлбөр 832.000 төг + үйл ажиллагааны зардал 83.200 төг)
20 Sep

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

2024-2025 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.

Жилийн чөлөөнөөс ирсэн суралцагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Read More

16 Sep

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн 09 сарын 14,15-ны өдрүүдийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан (шалгалтын дүнг зарласан жагсаалтад өнгөөр будсан элсэгчид) элсэгчдийн бүртгүүлсэн материалын үнэн зөв байдлыг 09 сарын 16-наас 09 сарын 20 хүртэл хүн тус бүрээр  шалгаж баталгаажуулалт хийгдэж байна (диплом, лицензийн хугацаа, мэргэжлийн чиглэл тохирсон эсэх, бусад бичиг баримт). Материал баталгаажуулалт дууссаны дараа 09 сарын 20-ны өдөр 12:00 цагаас элсэгчийн материал шаардлага хангасан эсэхийг http://postgraduate.mnums.edu.mn/ -д мэдээлнэ.

Материал шаардлага хангаагүй элсэгчийг хасаж жагсаалтын дараагийн элсэгчийг элсүүлэх болно.

Шаардлага хангасан элсэгчид сургалтын төлбөр төлөх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах тул хүлээцтэй хандана уу.

Жич: элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой албан ёсны мэдээллийг энэхүү http://postgraduate.mnums.edu.mn/ вебд мэдээлэх тул веб сайтын МЭДЭЭ хэсгийг шалгаж байхыг анхаарна уу.

14 Sep

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтын дүн (09 сарын 14-н өдөр 13:30)

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтын дүн (09 сарын 14-ний өдрийн 13:30)

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 2024 оны 09 сарын  14-ний өдрийн 13:30 цагийн элсэлтийн шалгалтын дүн.

Шалгалтад тэнцэж, тухайн мэргэшлийн элсэлтийн хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийг өнгөөр тодруулсан болно. 

2024 оны 09 сарын 14-ний өдрийн 13:30 цагт шалгалтад орсон шалгуулагчдын дүнг  ЭНД ДАРЖ үзнэ үү.

14 Sep

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтын дүн (09 сарын 14-н өдөр 11:20)

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтын дүн (09 сарын 14-ны өдрийн 11:20)

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 2024 оны 09 сарын  14-ний өдрийн 11:20 цагийн элсэлтийн шалгалтын дүн.

Шалгалтад тэнцэж, тухайн мэргэшлийн элсэлтийн хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийг өнгөөр тодруулсан болно. 

2024 оны 09 сарын 14-ний өдрийн 11:20 цагт шалгалтад орсон шалгуулагчдын дүнг  ЭНД ДАРЖ үзнэ үү.