15 Aug

2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн 2025–2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) сургалтад дараах мэргэшлийн чиглэлээр элсэлт авна. (Элсэлтийн шалгалтын өрөөний хуваарийг бүртгэл дууссаны дараа веб хуудсаар мэдэгдэнэ)

Уг бүртгэл нь хүний их эмч, уламжлалтын их эмч, шүдний их эмчийн ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН буюу РЕЗИДЕНСИЙН сургалтын бүртгэл болно. Мэргэжил дээшлүүлэх болон Төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл 08 сарын 25-нд нээгдэнэ.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

  1. Бүртгүүлэхдээ https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж Төгсөлтийн дараах хэсэгт дарж бүртгүүлнэ. 
  2. Бүртгэл: 2025.09.12 өдрийн 17:30 цагт хаагдана.
  3. Бүртгэлийн хураамж 15,000 төг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан QR-р төлөх)
  4. Бүртгүүлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (лиценз)-ийн мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ. Хэрэв лицензийн хугацаа дууссан, эрх аваагүй бол бүртгүүлэх боломжгүй.
  5. Бүртгүүлэгчийн мэргэжил хүний их эмч, шүдний их эмч, уламжлалтын их эмч эсэх мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ (хэрэв гадаадад төгсөн, дипломын мэдээллээ ХУР систем бүртгүүлээгүй эсвэл ХУР системд дипломын мэдээлэл ороогүй бол дипломыг баталгаат орчуулгын хамт .pdf файл болгож системд оруулах шаардлагатай).
  6. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсоны дараа дахин QR код үүсгэж хураамжаа төлнө.
  7. Мэргэшлийн чиглэлээ зөв сонгож бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгүүлсний дараа мэргэшлийн чиглэл солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй болно.
  8. Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй нэгдсэн байдлаар нэг өдөр буюу 2025 оны 09 сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
  9. ЭМХТ болон АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт нэг өдөр, ижил цагт зэрэг эхлэх тул та бүртгүүлэх байгууллагыг анхааралтай сонгож давхар бүртгүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Элсэлтийн хяналтын тоо, элсүүлэх мэргэшлийн чиглэлийг Эрүүл мэндийн сайдын 2025 оны 06 сарын 26-ны өдрийн А/251 дугаар тушаалаас харна уу.

Үндсэн мэргэшлийн сургалт(резиденсийн)-ын элсэлт авах мэргэшлийн чиглэл:

Мэргэжлийн чиглэл Үндсэн мэргэшлийн индекс Тухайн үндсэн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил Суралцах хугацаа
1 Нүүр амны гажиг засал судлал S(r) 091101 Шүдний их эмч 2 жил
2 Нүүр амны мэс засал судлал S(r) 091102 Шүдний их эмч 2 жил
3 Нүүр амны согог засал судлал S(r) 091103 Шүдний их эмч 2 жил
4 Хүүхдийн нүүр ам судлал S(r) 091104 Шүдний их эмч 2 жил
5 Шүдний ерөнхий эмчилгээ судлал S(r) 091105 Шүдний их эмч 2 жил
6 Шүдний сувгийн эмчилгээ судлал S(r) 091106 Шүдний их эмч 2 жил
7 Шүдний тулгуур эд судлал S(r) 091107 Шүдний их эмч 2 жил
8 Анатомийн эмгэг судлал S(r) 091201 Хүний их эмч 2 жил
9 Арьс судлал S(r) 091202 Хүний их эмч 2 жил
10 Гэмтэл согог засал судлал S(r) 091203 Хүний их эмч 2 жил
11 Дотрын анагаах судлал S(r) 091204 Хүний их эмч 2 жил
12 Дүрс оношлогоо судлал S(r) 091205 Хүний их эмч 2 жил
13 Ерөнхий мэргэшил судлал S(r) 091206 Хүний их эмч 1 жил
14 Мэдрэл судлал S(r) 091208 Хүний их эмч 2 жил
15 Мэдээгүйжүүлэг судлал S(r) 091209 Хүний их эмч 2 жил
16 Мэс засал судлал S(r) 091210 Хүний их эмч 2 жил
17 Нүд судлал S(r) 091211 Хүний их эмч 3 жил
18 Өрхийн анагаах судлал S(r) 091212 Хүний их эмч 2 жил
19 Сүрьеэ судлал S(r) 091213 Хүний их эмч 1 жил
20 Сэтгэц судлал S(r) 091214 Хүний их эмч 2 жил
21 Хавдар судлал S(r) 091215 Хүний их эмч 2 жил
22 Халдварт өвчин судлал S(r) 091216 Хүний их эмч 2 жил
23 Хүүхэд судлал S(r) 091217 Хүний их эмч 2 жил
24 Чих, хамар, хоолой судлал S(r) 091218 Хүний их эмч 2 жил
25 Эмнэлзүйн эмгэг судлал S(r) 091219 Хүний их эмч 2 жил
26 Эрчимт эмчилгээ судлал S(r) 091220 Хүний их эмч 2 жил
27 Эх барих эмэгтэйчүүд судлал S(r) 091221 Хүний их эмч 2 жил
28 Яаралтай тусламж судлал S(r) 091222 Хүний их эмч 2 жил
29 Шүүхийн анагаах судлал S(r)091724 Хүний их эмч 2 жил
30 Сэргээн засал судлал S(r) 091501 Хүний их эмч 2 жил
31 Зүү эмчилгээ судлал S(r) 091701 Уламжлалт анагаах ухааны их эмч 2 жил
32 Монголын уламжлалт анагаах ухаан судлал S(r) 091702 Уламжлалт анагаах ухааны их эмч 2 жил

Жич: 1 жилийн сургалтын агуулгын багтаамж 52 багц цаг, 1 багц цагийн үнэлгээ 16,000 төгрөг.

Утас: 77757575 ->1->3