17 Nov

Суралцагчийн тодорхойлолт

Суралцагчийн тодорхойлолт

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг,  хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотой төгсөлтийн дараах сургалтын суралцагчид эмнэлзүйн тойролтондоо ирж очиход сургуулийн тодорхойлолт хэрэгтэй бол АШУҮИС-ийн 323 тоотоос (утас: 11-313293)  ажлын цагаар ирж авна уу.

16 Nov

Төгсөлтийн дараах сургалтын суралцагчийн үнэмлэх

Төгсөлтийн дараах сургалтын суралцагчийн үнэмлэх

2020 – 2021 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын 1-р дамжааны хэсгийн ахлагч нар, Сувилагч тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх сургалтын суралцагчид АШҮУИС-ийн төв хаалганы жижүүрээс суралцагчийн үнэмлэхийг авна уу.

14 Nov

Нийт резидент эмч нарын анхааралд

Нийт резидент эмч нарын анхааралд

2020-2021 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн (резидентийн) сургалтанд суралцаж буй 1, 2, 3-р дамжааны нийт суралцагчид Улсын онцгой комисс болон ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дайчилгаанд ажиллах бэлэн байдлыг ханган холбоо барих утсыг нээлттэй, бэлэн байлгана уу.

13 Nov

Цар тахлын үед ажиллаж байгаа резидент болон төрөлжсөн мэргэшлийн эмч нарт зориулсан зөвлөмж, заавар

Цар тахлын үед ажиллаж байгаа резидент болон төрөлжсөн мэргэшлийн эмч нарт (тасаг, нэгж үл харгалзан) зориулсан зөвлөмж, зааврыг та бүхэнд хүргүүлж байна

 

1. Коронавируст халдвар (COVID-19)-тай хүнд хэлбэрийн уушгины хатгааны үеийн амьсгалын замын эмчилгээ, сувилгаа, ажилбар хийх халдварын сэргийлэлт, хяналтын зөвлөмж 
https://mohs.mn/uploads/userfiles/files/COVID19%20ажилбарын%20үеийн%20ХСХ%20Зөвлөмж.pdf
 
2. Эрсдэлийн үеийн харилцаа холбооны талаар зөвлөмж
 

3. Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж

https://mohs.mn/uploads/userfiles/files/1%20-WHO-2019-nCov-IPCPPE_use-2020_1-mgl_docx-.pdf

4.  Коронавируст халдвар (COVID-19)-ын үед  зориулсан зөвлөмж

https://mohs.mn/news/4386

5.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай тушаал

https://mohs.mn/news/4363

6. Шинэ коронавирусын халдварын үед ажиллах эмнэлзүйн зөвлөх багийн ажиллах журам

https://mohs.mn/uploads/userfiles/files/1_%20Zovlox%20(2).pdf

7. Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн эмнэлзүйн удирдамж 

http://postgraduate.mnums.edu.mn/wp-content/uploads/2020/11/Эмнэлзүйн-заавар.pdf

8. Бусад заавар зөвлөмж 

http://postgraduate.mnums.edu.mn/wp-content/uploads/2020/11/12-заавар.pdf

13 Nov

0-3 настай хүүхэдтэй, суурь өвчтэй болон жирэмсэн гэсэн нотлох бичиг баримтыг илгээх 

0-3 настай хүүхэдтэй, суурь өвчтэй болон жирэмсэн гэсэн нотлох бичиг баримтыг илгээх 

2020 оны 11 сарын 11 – 12-ны өдрүүдэд авсан судалгаанд 0-3 настай хүүхэдтэй, суурь өвчтэй болон жирэмсэн гэсэн судалгаа бөглөсөн  суралцагчид  2020 оны 11 сарын 13-ны өдрийн 22:00 цагаас өмнө нотлох бичиг баримтыг зурган эсвэл pdf  файлаар /ЭНД ДАРНА уу/ илгээнэ үү. 

Жич:

  1. Өөрийн регистрийн дугаарыг кирилл үсэг ашиглан зай, цэг таслал ашиглахгүй бичих,
  2. Файлыг илгээхдээ компьютероор илгээх,
  3. Заавал өөрийн gmail хаягаар нэвтэрсэн байхыг анхаарна уу.
11 Nov

Дайчилгааны бэлэн байдал хангах тухай (Жирэмсэн болон 0-3 насны хүүхэдтэй эмэгтэй суралцагчид)

Дайчилгааны бэлэн байдал хангах тухай (Жирэмсэн болон 0-3 насны хүүхэдтэй эмэгтэй суралцагчид)

Улсын онцгой комиссын шийдвэр, ЭМЯ-наас өгсөн чиглэл болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 1430 тоот албан бичгийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн  сургалтанд элсэн 1-р дамжаанд суралцагчдыг дайчлан ажиллуулах, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд шаардлагатай мэдээлэл, судалгааг 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 16.00 цаг хүртэл авч байна.

Иймд хугацаандаа багтаж мэдээллээ өгнө үү

Энэхүү судалгаанаас хоцорсон тохиолдолд шалтгааныг үл харгалзан дайчлан ажиллуулах болохыг анхааруулна уу.

  

Цаг үеийн асуудал шийдвэрүүдтэй холбоотой мэдээллийг тухай бүрт нь мэдэгдэх болно.

 

09 Nov

2020 – 2021 оны хичээлийн жилд төрийн сангийн санхүүжилтээр үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтанд суралцагчдын (ЭМХТ-өөс томилолттой ирсэн)  анхааралд

2020 – 2021 оны хичээлийн жилд төрийн сангийн санхүүжилтээр үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтанд суралцагчдын (ЭМХТөөс томилолттой ирсэн)  анхааралд

2020 – 2021 оны хичээлийн жилд төрийн сангийн санхүүжилтээр үндсэн мэргэшлийн (резиденсийн) суралцагчид (ЭМХТөөс томилолттой ирсэн)  2020 оны 11 сарын 10-ны өдрийн 12:00 цагт 311 тоот ангид цугларна уу.

30 Oct

Монгол Япон эмнэлэгт эмнэлзүйн тойролт хийж буй суралцагчдын анхааралд

Монгол Япон эмнэлэгт эмнэлзүйн тойролт хийж буй суралцагчдын анхааралд

Анагаах Ухааны Сургууль (Ботаникт байрлах) дээр 50 – 60 ширхэг хувцасны шүүгээг Монгол Япон эмнэлэгт эмнэлзүйн тойролт хийж буй суралцагчдад (резидент эмч, төрөлжсөн болон мэргэшил дээшлүүлэх сургалтын суралцагч эмч, сувилагч) ашиглуулахаар боллоо. Иймд шүүгээг түрээслэх суралцагчид 88035044 ( Сарангуа ) утсаар холбогдоно уу.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

29 Oct

Үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн онолын давтан шалгалтын дүн

Үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн онолын давтан шалгалтын дүн

2020 оны 10-р сарын 28-ны өдрийн Үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн онолын давтан шалгалтын дүн:

Суралцагчийн код Дүн/100.0
cge1180436 83.0
cge1180486 83.0
cge1180205 83.0
cge1180196 83.0
cge1180429 83.0
cge1180434 83.0
cge1180194 83.0
cge1180435 84.0
cge1180181 84.0
cge1180155 80.0
cge1180430 83.0
cge1180166 85.0
cge1180165 85.0
cge1180190 85.0
cge1180176 83.0
cge1180169 85.0
cge1180206 84.0
cge1180162 84.0
cge1180157 85.0
cge1180197 85.0
cge1180192 83.0
cge1180152 85.0
cge1180161 86.0
cge1180204 86.0
cge1180193 83.0
28 Oct

2020 – 2021 оны хичээлийн жилийн Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтын суралцагчдын анхааралд

2020 – 2021 оны хичээлийн жилийн Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтын суралцагчдын анхааралд

2020 – 2021 оны хичээлийн жилийн Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтын суралцагчид хэсгийн ахлагчдаас суралцагчийн кодын мэдээллийг авна уу.

Цахим сургалтын систем ашиглах заавар

Цахим сургалтын систем заавар