29 Sep

2025-2026 оны үндсэн мэргэшлийн сургалтад элссэн резидент эмч нарын анхааралд

2025-2026 оны үндсэн мэргэшлийн сургалтад элссэн резидент эмч нарын анхааралд

  • Оюутны байранд орох хүсэлтэй элсэгчид Мэргэжил Дээшлүүлэх Институтэд өргөдөл өгч цохолт авч байр хариуцсан багшид өгч шийдвэрлүүлнэ.
  • Жилийн чөлөө авах хүсэлтэй элсэгчид сургалтын төлбөрийг бүрэн төлж Ректорын тушаалаар элсэлтээ баталгаажуулсны дараа МДИ-д өргөдөл өгч чөлөө авч болно. Сургалтын хугацаанд жилийн хугацаатайгаар 2 хүртэл удаа чөлөө авч болно.
  • 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 13:30 цагт АШУҮИС-ийн төв байрны (УНТЭ-н баруун талд байрлах) Оюутны Соёлын Төвд болох удиртгал хичээлд ирж  сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.