31 Jan

“Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох үйл явцын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, АШУҮИС-н Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэн, судлаачдыг урьж байна.

Эрдэм шинжилгээний бага хурал 2018 он 03 дугаар сард болно.

Сэдэв: “Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох үйл явцын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”

Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг хавсаргав.