17
Sep
Төгсөлтийн сургалт:
Сургалтанд хамруулах тухай
Залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилготой “Шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг чадваржуулах” 5 өдрийн вакумжуулсан сургалтыг 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд сургалтанд хамрагдах шалгуурыг хангасан
-
ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД,
-
БИОСТАТИСТИК,
-
БИОЛОГИ,
-
БИОХИМИ,
-
ЭМ СУДЛАЛ,
-
ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР,
-
УДАМ ЗҮЙ,
-
ХАВДАР ЦУС СУДЛАЛ,
-
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН чиглэлээр суралцаж байгаа 4 магистрант, докторант нарыг сонгон шалгаруулж, шаардлага хангасан залуу судлаачдыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хамруулах боломж бүрдэх юм.
Тавигдах шаардлага:
-
Магистр болон докторын зэргээр суралцаж байгаа оюутан
-
Бакалаврын голч дүн 3.0 ба түүнээс дээш
-
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
-
Эрдэм шинжилгээ судалгааны төсөлд хамрагдаж байсан туршлагатай
-
30 наснаас доош
-
5 өдрийн вакумжуулсан сургалтанд хамрагдах боломжтой байх. /Сургалт хотоос гадна зохион байгуулагдана/
Бүрдүүлэх материал:
-
Statement of purpose –хөтөлбөрт хамрагдах болон хувь хүний ирээдүйн зорилго /Монгол, Англи хэлээр 150-200 үгтэй/
-
Намтар (Curriculum vitae), (Монгол)
-
Оролцогч тус сургуулийн магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
-
Хариуцсан профессорын тодорхойлолт (Судлаач оюутны судалгааны идэвх, ур чадварын талаар)