Үндсэн мэргэшлийн сургалтаа амжилттай дүүргэсэн эмч нар дипломоо гардан авлаа.
Үндсэн мэргэшлийн сургалтаа амжилттай дүүргэсэн эмч нар дипломоо гардан авлаа.
2018 оны 11 сарын 13-нд АШУҮИС-ийн Мэргэжлийн сургалтын албыг үндсэн мэргэшлээр төгссөн төгсөгчид дипломоо гардан авлаа. Хүндэтгэл, ёслолын үйл ажиллагаанд АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Мөнхбат, АУС-ийн захирал АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах, НАСС-ийн захирал АУ-ны доктор Ж.Отгонболд, ЭМЯ-ны дүрс оношилгооны мэргэжлийн зөвлөлийн дарга АУ-ны доктор Б.Эрдэнэбулган, дотор судлалын ерөнхий координатор, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор Н.Оюундэлгэр, өрхийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Д.Мягмарцэрэн, эмгэг бүтэц, үйл судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Э.Баярмаа, багш АУ-ны доктор Х.Батбаяр нар оролцлоо.
АШУҮИС нь 34 дэх удаагийн төгсөлтөөр нийт 26 мэргэжлийн чиглэлээр төгссөн 323 эмчид мэргэшлийн дипломыг гардууллаа.
АУ-ны боловсрол олгох төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудыг төгсөж, үндсэн мэргэжлийн сургалтанд 2015-2018 оны хооронд суралцаж төгссөн эмч нартаа хандан АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч АУ-ны доктор, профессор Ж.Цолмон нээж хэлсэн үгэндээ: АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтыг төгсөгч, мэргэшсэн эмч хэмээх эрхэм хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээж, мэргэшлийн дипломоо гардан авч байгаа та бүхэндээ эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, мэдлэг, чадвараа улам бататгаж хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүсээд сурах, сургах үйл явц тасралтгүй байхыг билэгдэн тус сургуулийн үүд хаалга цаашид ч та бүхэнд нээлттэй байх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
ЭМ-ийн сайдын тушаалаар дүрс оношилгооны чиглэлээр суралцаж төгссөн эмч нар өөрийн нэрийн тусгай дардас хэрэглэх болсныг ЭМЯ-ны дүрс оношилгооны мэргэжлийн зөвлөлийн дарга АУ-ны доктор Б.Эрдэнэбулган танилцуулж, бүртгэлийн гэрчилгээ, дардсыг дипломын хамт гардуулан өгсөн.