17 Nov

“АЛХАМ УРАГШ 2018” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 12 сарын 7 нд зохион байгуулна

АЛХАМ УРАГШ 2018” эрдэм шинжилгээний хурал


АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Молекул биологи – Удамзүйн тэнхим хамтран Монгол улсын гавъяат багш БУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж багшийн нэрэмжит магистрант, докторант оюутнууд, залуу судлаач нарт зориулсан “АЛХАМ УРАГШ 2018” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 12 сарын 7 нд зохион байгуулах гэж байна.
Энэхүү хуралд:
      – Резидент эмч
      – Докторант 
      – Магистрант оюутнууд
      – Залуу судлаачид эрдэм шинжилгээний бүх салбар (Эмнэлзүй, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, био-анагаах, эмзүй, анагаахын боловсрол судлал, инноваци, техник технологи, хэл шинжлэл гэх мэт)-ын бүтээлээр оролцох боломжтой. 
Хуралд хэлэлцүүлэх илтгэл хүлээн авах хугацаа 2018 оны 11 сарын 23 хүртэл. (Хурлын удирдамжийг мэйлд хавсаргав) Та бүхнийг тус эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж анагаахын салбарын судлаачдын шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцахын зэрэгцээ өөрийн эрдэм судлалын бүтээлийг ирүүлэхийг урьж байна.
Хурлын удирдамж: