11 Dec

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл – Лекц №3 2018/12/12 16:00 цагт эхэлнэ

Үндсэн мэргэшлийн сургалт | Сонгон судлах хичээл

Мэргэжлийн сургалтын албанаас үндсэн мэргэшлийн сургалтын сонгон судлах хичээлийг 4 удаагийн 2 багц цагийн цуврал лекц зохион байгуулж байна. 4 удаагийн лекцэнд бүрэн хамрагдсан суралцагчид 2 багц цагийн хичээлийг тооцно.
1 дахь цуврал лекц нь 2018 оны 11 сарын 20-нд “Зөрчлийн тухай хуулийн тухай ойлголт, түүний онцлог”, “Эмчийн оношийн алдаа, оношийн зөрөө” сэдвээр,
2 дахь цуврал лекц 2018 оны 12 сарын 05-нд “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, түүнийг даван туулах” сэдвээр АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл, “Эмнэлзүйн харилцаа” сэдвээр АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн нар тус тус лекц уншиж амжилттай зохион байгуулагдлаа.

3 дахь цуврал лекц 2018 оны 12 сарын 12-нд 16:00 цагт болно.