02 Jan

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах


Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтанд суралцагчдын “Судлаач – 18“ эрдэм шинжилгээний хурлыг резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

2019-2020 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлийг 2020 оны 03 сарын 01-ны дотор  Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ  Хаяг: postgraduate@mnums.edu.mn  

Илтгэлд тавигдах шаардлага: ЭНД ДАРЖ татан авна уу.

  1. Илтгэл нь Монгол хэлээр бичигдсэн, Англи, Монгол товчлолтой байна.
  2. Хэвлэмэл хуудас А4 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 3.0 см, баруун гар талаас 2.0 см, дээр, доороос 2.0 см-ийн зайтай, үсгийн хэмжээ Аrial 12, мөр хоорондын зай 1.5, нийт 1-2 нүүрэнд багтсан байна.
  3. Бүтцийн хувьд: Судлаачийн нэр, хаяг (1-рт уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн судлаачийн нэр, сүүлийнх нь уг судалгааны ажлыг удирдсан багшийн нэр байх. Судлаачдын нэрийн баруун дээд өнцөгт 1, 2,.. гэх мэтээр тэмдэглэн, багшийн нэрний доор тэнхимийг, резидентийн нэрний доор ямар мэргэжлийн резидент болох, холбоо барих утас, email-ыг бичсэн байна)
    • Товч утга: Зорилго, арга аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж бичнэ.
    • Удиртгал: Судалгааны ажлын үндэслэл, зорилго, зорилтыг тусгасан байна.
    • Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааны хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.
    • Үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулахгүй байх. Хүснэгтийн гарчгийг хүснэгтийн дээд талд, зураг дүрслэлийн гарчгийг зургийн доод талд тавина.
    • Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч тодорхой байна.
    • Англи товчлол: Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх/
    • Ном зүй: Ном зүйд ишлэл татсан бүх материалын нэрийг ишлэл авсан дарааллаар “Vancouver style”-ийн дагуу бичнэ.
  4. Ишлэл 5 –с доошгүй байх бөгөөд [1] гэж тэмдэглэнэ.
  5. Ишлэл авсан номыг зөв дугаарлаж, тодорхой бичнэ.
  6. Илтгэлд нэр томьёог товчилж бичихгүй. Харин амьтан, шимэгч нянгийн зүйлийг бичихдээ эхний удаад бүтэн нэрээр, дараа нь товчлон бичиж болно. Латин нэрийг налуу үсгээр бичнэ.
  7. Илтгэлд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг олон улсын СИ системээр тэмдэглэнэ.
  8. Илтгэлд оруулсан фото зураг, график, диаграммыг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг DPI 300, JPEG, TIF өргөтгөлтэй file-аар хүлээн авна. Зургийг Text box-оор засварлахыг хориглоно.

Жич: 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.

    • Хэвлэлтийн төлбөр: 1 хуудасны төлбөр 15 000 төгрөг

Та бүхэн өргөнөөр оролцоно уу

Амжилт хүсье