04 Feb

Оршин суугаа хаягийн мэдээллийг яаралтай шинэчлэн баталгаажуулах

Үндсэн мэргэшлийн сургалт | Мэдээлэл бөглөх тухай

Оршин суугаа хаягийн мэдээллийг яаралтай шинэчлэн баталгаажуулах

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 26-ны өдрийн хуралдаанаар Коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх, суралцагчдыг дайчлан ажиллуулах бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлыг хийж байна.

Дайчилгаанд ажиллуулах шийдвэр гарвал суралцагчдыг оршин суугаа хаягийн ойролцоо байрлах эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах үүднээс дараах судалгааг авч байна.

Жич:

  • Хаягийн мэдээллийг шинэчлэн баталгаажуулаагүй тохиолдолд хуваарилагдсан эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах болно.
  • 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 15:00 цаг хүртэл өөрсдийн мэдээллүүдийг шинэчлэн баталгаажуулна уу.

Мэдээлэл шинэчлэн баталгаажуулах заавар:

  •  http://pti.mnums.edu.mn хаягаар хандах.

  • Суралцагчийн бүртгэлд нэвтрэх. Нэвтрэх нэр хэсэгт өөрийн суралцагчийн кодыг бичнэ, Нэвтрэх нууц үг хэсэгт өөрийн регистрийн дугаарын тоог бичнэ.

  • Өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрсний дараа ЗАСАХ товчийг дарж өөрийн мэдээллүүдийг хянаж, засварлан хадгална.

  • Өөрийн ургийн овог, утасны дугаар, гэрийн хаяг (одоо оршин суугаа хаягаар бүртгүүлэх) гэх мэх бүх талбаруудыг хянаж засварлан баталгаажуулаад хадгалах товчийг дарна. (Эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг засах боломжгүй. хэрэв зөрүүтэй бол МДИ-д хандана уу)