21 Feb

Мэдээлэл

Мэдээлэл

Өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллах хүрээнд АШУҮИС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, БСШУСЯ, НЭМГ-ийн төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг 2020 оны 2 дугаар сарын 21-ны 10.00 цагт АШУШИС-ийн Эрдмийн бага өргөөнд хийлээ.

Уулзалтаар Нийслэлийн засаг даргын 199 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтыг цуцалсан өдрүүдэд Улаанбаатар хот руу орох гарах 5 постонд эхний ээлжинд буюу 2020 оны 2 дугаар сарын 22-ноос 29-ны хооронд дайчилгаанд ажиллах 40 резидент эмчийн ажиллах хангамж, нөхцөл, аюулгүй байдал, ажлын хариуцлага, сахилга, ёс зүй талаар ярилцаж шийдэлд хүрлээ.

 

Мөн дайчилгаанд ажиллах резидент эмч нарыг дайчилгааны үеийн ажил үүрэг, хуваарилалт, ажиллах нөхцөл, хангамж, хариуцлагатай байх талаар мэдээллийг өглөө.

Төгсөлтийн дараах нүүр ам судлалын мэргэжлээр суралцагч Намдагийн Уранчимэг, Тулгабаярын Хулан, Тэмүүлэнгийн Энххүлэг нарыг дайчилгааны үеийн бэлэн байдлыг хангах дүрэм журмын хүрээнд сургалтаас 6 сар хугацаатайгаар чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.