22 Feb

Улаанбаатар хот руу орох гарах постон дээр ажиллаж буй резидент эмч нар

Улаанбаатар хот руу орох гарах постон дээр ажиллаж буй резидент эмч нар

АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн резидент эмч нар Коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх, суралцагчдыг дайчлан ажиллуулах ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 02 сарын 22-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу орох гарах постууд дээр ажиллаж байгаа билээ. 

Мэргэжил Дээшлүүлэх Институтийн захирал Д.Амарсайхан Баруун Туруун болон Эмээлтийн постон дээр ажиллаж буй эмч нарын ажилтай танилцаад ирлээ.

Дайчилгаанд ажиллах бусад эмч нарт анхааруулахад дулаан хувцас сайн бэлтгэхийг хүсье. Ялангуяа дулаан гуталтай ирэхийг зөвлөж байна. Бусад байгууллагуудаас хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа тул Та бүгдийг хийж буй ажилдаа хариуцлагатай хандахыг хүсье.