27 Aug

АШУҮИС-н МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТИЙН РЕЗИДЕНТ ЭМЧ НАР ТУСГААРЛАХ БАЙРАНД АЖИЛЛАЖ БАЙНА

АШУҮИС-н резидент эмч нар тусгаарлах байруудад 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.

Эхний ээлжинд дотор судлал, мэс засал судлал, мэдээгүйжүүлэг судлал, халдварт өвчин судлал, гэмтэл согог засал судлал, хавдар судалаар суралцаж буй 47 резидент эмч 16 тусгаарлах байруудад ажиллаж байна.

Дэлхий нийтэд хүнд сорилт болсон “COVID-19” цар тахлын үед өдөр шөнөгүй ажиллаж олон мянган эмч нартай хөл зэрэгцэн мэргэжлийн үүргээ ухамсарлан, хариуцлагатайгаар манлайлан ажиллаж байгаа төгсөлтийн дараах сургалтанд суралцагч эмч нартаа АШУҮИС-н захиргаа болон Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс талархаж байна.