11 Oct

2020-2021 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

2020-2021 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

 

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчид дараах материалыг бүрдүүлэн 2020 оны 10 сарын 12, 13-ны өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд АШУҮИС-ийн төв байранд Мэргэжил Дээшлүүлэх Институтийн 322 тоот өрөөнд авчирч өгнө үү. Тэнцсэн боловч зарлагдсан хугацаанд материал бүрдүүлж өгөөгүй болон материал шаардлага хангаагүй  тохиолдолд дараагийн тэнцсэн элсэгчийг элсүүлэх болно.

2020 оны 10 сарын 11-ний өдрийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Суралцахыг хүссэн хувийн өргөдөл (гараар бичнэ)
  2. Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татаж авна уу)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Сургууль төгссөн диплом – бакалавр (нотариатаар баталгаажуулсан) 
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар 
  6. 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  7. Төлбөрийн баримт (доорх зааврын дагуу төлбөр тушаах)

Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.

  • Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
  • Сургалтын төлбөрийн эх үүсвэр (албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ)

Дээрх материалууд шаардлага хангасан тохиолдолд төлбөрөө төлнө.

Төлбөрийн мэдээлэл:

  • Сургалтын төлбөр: 832,000 төг (Гүйлгээний утга: код104, Регистрийн дугаар, овог нэр)
  • Үйл ажиллагааны төлбөр: 83,200 (Гүйлгээний утга: код108, Регистрийн дугаар, овог нэр)
  • Банк: Хаан банк
  • Дансны дугаар: 5031813390
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль

Материал тэнцсэн элсэгчид Их Сургуулийн Нэгдсэн эмнэлэг (АШУҮИС-ийн төв байрны өргөтгөлийн 1-р давхарт байрлах)-т эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдана.

Эрүүл мэндийн үзлэг 2020 оны 10 сарын 16, 17-ны өдрүүдэд 08:30 цагт эхэлнэ. Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 45,000 төгрөгийг элсэгч өөрөө хариуцна. Үзлэгийн төлбөрийг эмнэлгийн кассанд тушаана.