12 Mar

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

 

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил болон Мэргэжил дээшлүүлэх сургалтын дараах 3 мэргэшлийн чиглэлийн сургалтанд элсэгчдээс элсэлтийн шалгалт авах бөгөөд шалгалтыг 2021 оны 03 сарын 16-ны өдөр 11:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна. 

Элсэлтийн шалгалт авах мэргэшлийн чиглэл:

  • Хоол боловсруулах тогтолцоо судлал
  • Эмзүйн албаны зохион байгуулалт, менежмент
  • Чих хамар хоолойн мэс засал

Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан танилцана уу. 

Шалгалт өгөх элсэгчдэд цахим сургалтын системийн эрх үүсгэж бэлтгэсэн байгаа бөгөөд зөвхөн зааврын дагуу нэвтрэн шалгалтаа өгөхийг анхаарна уу.

Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ 2021-Элсэлт

 

 

Бусад мэргэшлийн чиглэлээр бүртгүүлсэн (ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ ЭЛСЭГЧДИЙН ХУВЬД) элсэгчдийн материалыг Мэргэжил Дээшлүүлэх Институтээс шалган баталгаажуулалт хийгдсэний дараа төлбөрийн нэхэмжлэл үүсэх бөгөөд http://burtgel.mnums.edu.mn хаягаар хандан (бүртгүүлсэн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтрэх) сургалтын төлбөрийг төлнө (бүртгэлийн хураамж төлсөн шиг Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөх).  Төлбөр төлөгдсөнөөр элсэлт баталгаажиж сургалт эхэлнэ.

Жич: Материал шаардлага хангахгүй, дутуу, буруу бүртгүүлсэн тохиолдолд элсэх боломжгүй тул нийт элсэгчид 2021 оны 03 сарын 13, 14-ний өдрүүдэд багтаан дутуу бүртгүүлсэн материалаа гүйцээж оруулна уу.  http://burtgel.mnums.edu.mn хаягаар хандан өөрийн бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгийг ашиглан нэвтэрч мэдээллийг гүйцээж оруулна уу. Эмнэлзүйн чиглэлийн бүх сургалтууд Лицензийн мэдээлэл, хуулбарын файл хавсаргах ёстойг анхаарна уу.