20 Mar

Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдийн анхааралд

Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдийн анхааралд

 

2021 оны хаврын улиралд Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдийн бүртгэлийн материалыг МДИ-ээс шалган баталгаажуулалт хийн төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн тул бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгээ ашиглан http://burtgel.mnums.edu.mn хаягаар нэвтэрч 6-р алхам болох БАТАЛГААЖУУЛАЛТ хэсэгт орж сургалтын төлбөрөө төлнө үү. 2021 оны 03 сарын 23-ны 17:00 цагт багтаан төлбөрөө төлнө үү.

Сургалтын төлбөрийг төлснөөр суралцах эрх баталгаажиж БАТЛАМЖ хэвлэх боломжтой болно. (Төлбөр төлөхдөө бүртгэлийн хураамж төлсөн шиг Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөхийг анхаарна уу.) БАТЛАМЖийг хэвлэж авч 03 сарын 24-ний өдөр батламжид бичигдсэн зохицуулагч багштайгаа холбогдон сургалтаа эхлүүлнэ үү.

Жич: Бүртгэлийн материал дутуу элсэгчдийн Төлбөрийн нэхэмжлэл үүсгэгдээгүй болно. 

Төлбөр төлж бүртгэл баталгаажуулах:

Бүртгүүлсэн элсэгч сургалтын төлбөр төлж бүртгэлийг баталгаажуулалт хийх (1)

Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал https://www.facebook.com/PostgraduateTrainingInstitute пэйж хаяг болон 11-321194 дугаарын утсаар лавлаж асууна уу.