Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд
Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдийн анхааралд
2021 оны хаврын улиралд Сувилахуйн төгсөлтийн дараах Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдийн бүртгэлийн материалыг МДИ-ээс шалган баталгаажуулалт хийн төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн тул бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгээ ашиглан http://burtgel.mnums.edu.mn хаягаар нэвтэрч 6-р алхам болох БАТАЛГААЖУУЛАЛТ хэсэгт орж сургалтын төлбөрөө 2021 оны 03 сарын 30-ны 17:00 цагт багтаан төлнө үү.
Сургалтын төлбөрийг төлснөөр суралцах эрх баталгаажиж БАТЛАМЖ хэвлэх боломжтой болно. (Төлбөр төлөхдөө бүртгэлийн хураамж төлсөнтэй адил хэлбэрээр Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөхийг анхаарна уу.) БАТЛАМЖийг хэвлэж авч 03 сарын 31-ний өдөр батламжид бичигдсэн зохицуулагч багштайгаа холбогдон сургалтаа эхлүүлнэ үү. Сургалт 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхэлнэ.
Жич: Бүртгэлийн материал дутуу элсэгчдийн Төлбөрийн нэхэмжлэл үүсгэгдээгүй болно.
Төлбөр төлж бүртгэл баталгаажуулах заавар:
Бүртгүүлсэн элсэгч сургалтын төлбөр төлж бүртгэлийг баталгаажуулалт хийх (1)
Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал https://www.facebook.com/PostgraduateTrainingInstitute пэйж хаяг болон 11-321194 дугаарын утсаар лавлаж асууна уу.