23 Sep

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Коронавируст халдвар (КОВИД –19)-ын нөхцөл байдалтай холбогдуулан элсэлтийн шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 25 өдөр цахим хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтыг http://elearning.mnums.edu.mn хаягаар хандан АШУҮИС-ийн цахим сургалтын системээр өгнө. Цахим сургалтын системд нэвтрэх заавар, нэвтрэх нууц үгийг солих заавар, шалгалт өгөх заавартай сайтар танилцана уу.

Шалгуулагч нь шалгалт өгөхдөө:

  1. Шалгалтыг заавал компьютераар, ганцаарчлан өгнө.
  2. Шалгалт өгөх компьютерийн болон интернетийн хэвийн ажиллагааг шалгаж урьдчилан бэлтгэл хангасан байна.
  3. http://elearning.mnums.edu.mn хаяг руу хандаж урьдчилсан шалгалтыг (претест) зарлагдсан хугацаанд (2021.09.24-ний өдөр хуваарийн цагийн хуваарийн дагуу) хийж үзсэн байна. (ПРЕТЕСТ НЬ ХИЙСВЭР АСУУЛТТАЙ БАЙХ БӨГӨӨД ЗӨВХӨН ЦАХИМ СИСТЕМД ХЭРХЭН НЭВТРЭХ, ШАЛГАЛТЫН ХАРИУЛТАА ХЭРХЭН СОНГОХ, ШАЛГАЛТАА ХЭРХЭН ДУУСГАХ ЗЭРЭГ ҮЙЛДЛҮҮДИЙГ ШАЛГУУЛАГЧ ХИЙЖ ҮЗЭН ДАДЛАГА ХИЙХ ЗОРИЛГОТОЙ БОЛНО.)
  4. Мөн цахим системд нэвтрэх нууц үг (автоматаар олгогдсон)-ийг зааврын дагуу өөрчилсөн байна. Нууц үгэнд крил үсэг ашиглахгүй байна. Системд нэвтрэх нууц үгийг бусдад тараахгүй, мартахгүй байх хариуцлагыг шалгуулагч өөрөө хариуцна.
  5. Автоматаар олгогдсон Нэвтрэх нэр нь шалгуулагчийн бүртгүүлсэн утасны дугаар байна, нууц үг нь регистрийн дугаарын 8 ТОО (үсэггүй) байна.
  6. Шалгалт өгөх, сорилд хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байх.
  7. Шалгалт эхлэхээс 5-аас доошгүй минутын өмнө цахим сургалтын системд (http://elearning.mnums.edu.mn) хандан өөрийн бүртгэлийн дагуу нэвтэрсэн байх.
  8. Шалгалтын үеэр бусдаас хуулах, бусадтай хамтран шалгалт өгөхийг хориглоно.
  9. Цагаасаа өмнө дууссан бол дуусгаад системээс гарч болно.
  10. Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.
  11. Цахим системд холбогдсоны дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах өөрийн овог, нэрийг үнэн зөв эсэхийг шалгах
  12. Хичээлийн тойм хэсгийн “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ҮНДСЭН – МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ” дээр дарна.
  13. “ШАЛГАЛТ ӨГӨХ” дээр дарсны дараа “ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЭХ”-г дарж шалгалтыг эхлүүлнэ.
  14. Шалгалт нь 100 сорилтой байна.
  15. Нэг хуудсанд 5-10 сорил байх бөгөөд хуудаснаас хуудсанд шилжихэд дэлгэцийн доор байх “Дараагийнх” болон “Өмнөх” гэсэн товч дээр даран шилжинэ. Эсвэл хариулах сорилын дугаар дээр дарж шилжих боломжтой.
  16. Аливаа нэг сорилыг дахин хянах, өөртөө анхааруулах тохиолдолд тухайн сорилын дугаарын доор байх “Асуултыг тэмдэглэх” дээр дарж тэмдэглэх боломжтой.
  17. Шалгалтыг дуусгах болон шалгалтын хугацаа дуусахаас өмнө бөглөсөн хариултаа өөрчлөн засварлах боломжтой.
  18. Шалгалтыг дуусгахдаа сүүлийн хуудасны доор байрлах “ХАРИУЛЖ ДУУСЛАА” товч дээр дарна.
  19. Сорилыг гүйцэд бөглөсөн эсэхээ хянана. Хэрэв сорилыг дутуу бөглөсөн байвал “Хариулах хэсэг руу буцах”, гүйцэд бөглөсөн бол “Дуусгах” дээр дарна.
  20. Шалгалтыг дуусгасан тохиолдолд дахин сорилуудыг бөглөх, хариултаа өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Жич: Санамсаргүй дуусгах товч дарсан гэсэн гомдол саналыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

 

ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОН СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР

Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar

 

УРЬДЧИЛСАН (ПРЕТЕСТ) ШАЛГАЛТЫГ 2021 ОНЫ 09 САРЫН 24-НИЙ ӨДӨР 12:00 ЦАГААС 19:00 ЦАГТ БАГТААН ЗААВРЫН ДАГУУ ӨГНӨ.

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ (2021.09.25 -ны ӨДӨР БОЛНО.)

Элсэлт авах мэргэшлийн чиглэл Шалгалт авах хугацаа Шалгалт авах хэлбэр
1 Дотрын анагаах судлал 2021.09.25 өдрийн

08:00 цаг

Онлайн хэлбэрээр
2 Эмнэлзүйн эмгэг судлал
3 Эрчимт эмчилгээ судлал
4 Яаралтай тусламж судлал
5 Арьс судлал 2021.09.25 өдрийн

10:00 цаг

Онлайн хэлбэрээр
6 Дүрс оношилгоо судлал
7 Анатомийн эмгэг судлал 2021.09.25 өдрийн

12:00 цаг

Онлайн хэлбэрээр
8 Гэмтэл согог засал судлал
9 Ерөнхий мэргэшил судлал
10 Мэдрэл судлал
11 Мэдээгүйжүүлэг судлал
12 Нүд судлал
13 Өрхийн анагаах ухаан судлал
14 Сүрьеэ судлал
15 Сэргээн засал судлал
16 Сэтгэц судлал
17 Хавдар судлал
18 Халдварт өвчин судлал
19 Мэс засал судлал 2021.09.25 өдрийн 14:00 цаг Онлайн хэлбэрээр
20 Хүүхэд судлал
21 Чих, хамар, хоолой судлал
22 Эх барих, эмэгтэйчүүд судлал
23 Зүү эмчилгээ судлал 2021.09.25 өдрийн 16:00 цаг Онлайн хэлбэрээр
24 Монголын уламжлалт анагаах ухаан судлал
25 Нүүр амны мэс засал судлал
26 Нүүр амны согог засал судлал
27 Хүүхдийн нүүр ам судлал
28 Шүдний ерөнхий эмчилгээ судлал
29 Шүдний сувгийн эмчилгээ судлал
30 Нүүр амны гажиг засал судлал 2021.09.25 өдрийн 18:00 цаг Онлайн хэлбэрээр