25 Sep

2021-2022 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

2021-2022 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

 

Эрүүл мэндийн үзлэг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.

Эрүүл мэндийн үзлэгт дараах үзлэг, шинжилгээ багтана.

  • Дижитал рентгенээр цээжний зураг авах (эмчийн дүгнэлттэй)
  • Хэвлийн ЭХО
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний шинжилгээ (Зориулалтын саванд авч очих)
  • Эмчийн үзлэг

Үзлэгийн төлбөр 55,000 төгрөг. Төлбөрийг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт картаар эсвэл бэлнээр төлнө.

Жич: Архаг суурь өвчтэй бол нотлох баримт авчрах (хяналтын карт, шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг гэх мэт)

 

Шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан элсэгчдийн цахимаар бүртгүүлсэн материалыг Мэргэжил Дээшлүүлэх Институтээс 2021 оны 09 сарын 29,30 өдрүүдэд шалгаж материалын шаардлага хангасан элсэгчдэд төлбөрийн нэхэмжлэлийг бүртгэлийн програм (http://mdi.mnums.edu.mn) дээр үүсгэнэ. 

 

Эмнэлгийн хаяг:

 

Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

Мэргэшлийн чиглэл Эрүүл мэндийн үзэлгийн хуваарь
1 Дотрын анагаах судлал 2021.09.27 09:00 цаг
2 Эмнэлзүйн эмгэг судлал
3 Эрчимт эмчилгээ судлал
4 Яаралтай тусламж судлал
5 Арьс судлал
6 Дүрс оношилгоо судлал
7 Анатомийн эмгэг судлал 2021.09.28 09:00 цаг
8 Гэмтэл согог засал судлал
9 Ерөнхий мэргэшил судлал
10 Мэдрэл судлал
11 Мэдээгүйжүүлэг судлал
12 Нүд судлал
13 Өрхийн анагаах ухаан судлал
14 Сүрьеэ судлал
15 Сэргээн засал судлал
16 Сэтгэц судлал
17 Хавдар судлал 2021.09.29 09:00 цаг
18 Халдварт өвчин судлал
19 Мэс засал судлал
20 Хүүхэд судлал
21 Чих, хамар, хоолой судлал
22 Эх барих, эмэгтэйчүүд судлал
23 Зүү эмчилгээ судлал
24 Монголын уламжлалт анагаах ухаан судлал
25 Нүүр амны мэс засал судлал 2021.09.30 09:00 цаг
26 Нүүр амны согог засал судлал
27 Хүүхдийн нүүр ам судлал
28 Шүдний ерөнхий эмчилгээ судлал
29 Шүдний сувгийн эмчилгээ судлал
30 Нүүр амны гажиг засал судлал