28 Sep

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

 

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтын дараах мэргэшлийн чиглэлүүдээр элсэлтийн шалгалт авах бөгөөд шалгалтыг 2021 оны 09 сарын 30-ны өдөр 11:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна. (Шалгалт авах ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ 2021 оны 09 сарын 30-ны өдөр нээгдэхийг анхаарна уу)

Элсэлтийн шалгалт авах мэргэшлийн чиглэлүүд: (Доорх жагсаалтад ороогүй мэргэшлийн чиглэлүүд шалгалт авахгүй)

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтууд:

  • Зүрх судлал
  • Зүрх, судасны мэс засал судлал
  • Мэдрэлийн мэс засал судлал
  • Хоол боловсруулах тогтолцоо судлал
  • Чих хамар хоолойн мэс засал судлал
  • Эмнэл зүйн дархлаа судлал
  • Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент
  • Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт

Мэргэжил Дээшлүүлэх сургалтууд:

  • Тархины судасны хэт авиан оношилгоо
  • Электронейрографи, электромиографи
  • Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
  • Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт

Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан танилцана уу. 

Шалгалт өгөх элсэгчдэд цахим сургалтын системийн эрх үүсгэж бэлтгэсэн байгаа бөгөөд зөвхөн зааврын дагуу нэвтрэн шалгалтаа өгөхийг анхаарна уу.

Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ 2021-Элсэлт

 

Бусад мэргэшлийн чиглэлээр бүртгүүлсэн элсэгчид ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ бөгөөд бүртгүүлсэн материалыг Мэргэжил Дээшлүүлэх Институтээс шалган баталгаажуулалт хийсний дараа төлбөрийн нэхэмжлэл 2021 оны 10 сарын 06-ны өдөр үүсгэх бөгөөд http://mdi.mnums.edu.mn хаягаар хандан (бүртгүүлсэн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтрэх) сургалтын төлбөрийг төлнө(бүртгэлийн хураамж төлсөн аргаар Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөх).  Сургалтын төлбөрийг зааврын дагуу төлж БАТЛАМЖ-ийг хэвлэн авч 2021 оны 10 сарын 08-ны өдрийн дотор сургалт удирдах багшид өгснөөр сургалт эхэлнэ (зохицуулагч багшийн нэр, утасны дугаар батламж хуудсанд хэвлэгдэнэ). 

Жич: Материал нь шаардлага хангахгүй, дутуу, буруу бүртгүүлсэн тохиолдолд элсэх боломжгүй тул нийт элсэгчид 2021 оны 10 сарын 01-ний дотор багтаан дутуу бүртгүүлсэн материалаа гүйцээж оруулна уу.  http://mdi.mnums.edu.mn хаягаар хандан өөрийн бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгийг ашиглан нэвтэрч мэдээллийг гүйцээж оруулна уу. Эмнэлзүйн чиглэлийн бүх сургалтууд Лицензийн мэдээлэл, хуулбарын файл хавсаргах ёстойг анхаарна уу.