Дайчилгаанд ажиллах резидент эмч нарын анхааралд
Дайчилгаанд ажиллах резидент эмч нарын анхааралд
2021-2022 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 1-р дамжаанд элсэн суралцаж буй резидент эмч нарыг ЭМС-ын 2022.01.22 өдрийн А39 дугаар тушаалаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тусламж үйлчилгээнд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд дайчлан ажиллуулах болсон.
Эдгээр резидент эмч нар өнөөдөр буюу 2022.01.20-ны өдрийн 15:00 цагт АШУҮИС-ийн төв байрны (Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баруун талд байрлах) 1 давхрын Оюутны Соёлын төвд болох чиглүүлэх сургалтад ирнэ үү.
Энэхүү сургалтаар дараах мэдээллийг хүргэнэ.
- НЭМГ-аас хуваарь, зохион байгуулалт, хийх ажил үүргийн талаар
- Амь тэнсэн үеийн яаралтай тусламж
- Ковид-19 -ийн үеийн эмнэлзүй, оношилгоо эмчилгээний онцлог, удирдамж
- Халдварын хяналт сэргийлэлт сэдвүүдээр мэдээлэл хүргэнэ.
Дайчлан ажиллуулах тухай ЭМС-ын тушаал
ЭМС 2022.01.19-ны А_39 221Резидент 01-20-02-28