Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт | Төгсөлтийн шалгалтын тов, цахим шалгалт өгөх заавар
Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт | Төгсөлтийн шалгалтын тов, цахим шалгалт өгөх заавар
2021-2022 оны хичээлийн жилд Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтанд суралцагчдын төгсөлтийн шалгалтыг 03 сарын 28, 04 сарын 01-нд зохион байгуулна.
Шалгалт онол болон дадлага гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
- Онолын шалгалт 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 10:00 – 13:00 цагт цахим хэлбэрээр,
- Дадлага шалгалт 2022 оны 04 сарын 01-ний өдрийн 10:00 цагт танхимаар явагдана.
Онолын шалгалт мэдлэг шалгах 100 сорилоор, дадлага шалгалт эмнэлзүйн тохиолдол шийдвэрлэх хэлбэрээр авна.
03 сарын 27-ны дотор Шалгалт өгөх зааврын/доорх/ дагуу цахим сургалтын системд нэвтэрч өөрсдийн бүртгэлийг нягталж бэлтгэл хангана уу. Асуух зүйл гарвал шалгалт эхлэхээс өмнө 03 сарын 28-ны дотор 11-321194 утсаар холбогдоно уу.
Шалгалт өгөх заавартай сайтар танилцан шалгалтаа өгнө үү.
Жич: Та зөвхөн суурин болон зөөврийн компьютер ашиглан(утсаар хандах боломжгүй) байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжтой. Шалгалт 10:00 цагт эхлэх тул 09:30 цагт цахим сургалтын системд нэвтрэн бэлтгэл байдлыг хангасан байхыг анхаарна уу.