20 Apr

Нээлттэй ажлын байр

Шаргалжуут эрүүл мэнд, амралтын цогцолборт дараах мэргэжлийн эмч ажилд авна.

  1. Уламжлалт анагаах ухааны эмч
  2. Дотрын эмч
  3. Сэргээн засахын эмч

Үндсэн гүйцэтгэх чиг үүрэг:

Шинэ санал санаачлага дэвшүүлэн, судлах, хэрэгжүүлэх замаар үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг сайжруулж, илүү сайн сайхан байдалд хүргэхэд чиглэн ажиллана.

Тавигдах шаардлага:

  • Мэргэжлээрээ бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Дасгал хөдөлгөөн, хэв маягийн талаар зөвлөх чиглүүлэх ур чадвартай,
  • Эмчлэх эрхийн хүчин төгөлдөр лицензтэй,
  • Эмнэлзүйн судалгааны үнэлгээний арга аргачлалын талаар мэдлэгтэй, нэвтрүүлсэн туршлагатай.

Шинэ зүйлсийг нээн илрүүлж, сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй танд бид эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, таныг мэдлэг, ур чадвар, мэргэжлээ дээшлүүлэхэд шаардагдах дэмжлэг туслалцааг үзүүлнэ.

Бусад нэмэгдлүүд:

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангуулах,
  • Гэр бүлээрээ ажиллах боломж,
  • Мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Цалин урамшуулал:

  •  1.5 сая төгрөгийн цалин + Гэр бүлээрээ (эхнэр/нөхөр) Олон улсын аяллын эрх,

Ажлын нөхцөл:

  • Амралт, Сувиллын цогцолбор дээр 14 хоног, Улаанбаатар хотод 7 хоног ажиллана.

Холбоо барих утас: 96190800

facebook page: https://www.facebook.com/Shargaljuut.resort/