26 Sep

Үндсэн мэргэшлийн сургалт элсэлт-2022

2022-2023 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

 

2022-2023 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж, тухайн мэргэшлийн чиглэлийн хяналтын тоонд багтсан элсэгчдийн материалыг шалгаж байна. Уг элсэгчдийн бүртгүүлэхдээ оруулсан материалыг шалгаж шаардлага хангасан тохиолдолд бүртгэлийг мэргэжил дээшлүүлэх институтээс 2022 оны 09 сарын 27-ны дотор баталгаажуулалт хийнэ.

Өөрийн бүртгэл баталгаажсан эсэхийг дараах зааврын дагуу бүртгэлийн системээс(mdi.mnums.edu.mn) шалгана уу. Элсэгчийн бүртгүүлэхдээ оруулсан материал шаардлага хангаагүй тохиолдолд баталгаажуулалт хийгдэхгүй тул материал дутуу, буруу оруулсан бол 09 сарын 27-ны дотор багтаан дахин зөв материалаа оруулна уу.

Баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд сургалтын төлбөр төлөх хэсэг нээгдэх тул 2022 оны 10 сарын 03-ны дотор багтаан төлбөрөө төлнө үү.

Эрүүл мэндийн үзлэг хийх хуваарийг 09 сарын 27-нд энэхүү вэбд зарлана.

Жич: Материал нь шаардлага хангахгүй, дутуу, буруу (лицензгүй, хугацаа дууссан, диплом зөрүүтэй тухайлбал уламжлалтын эмч мэс засал, хүүхэд судлал гэх мэтээр шалгалт өгсөн) бүртгүүлсэн тохиолдолд элсэх боломжгүй тул дараагийн шаардлага хангасан элсэгчийг элсүүлэх болно.

Бүртгэл баталгаажуулах заавар:

MDI burtguuleh Zaavar 2022namarBatlamj