2022-2023 оны хичээлийн жил үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд
2022-2023 оны хичээлийн жил үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн анхааралд
2022-2023 оны хичээлийн жил үндсэн мэргэшлийн сургалтад доорх чиглэлүүдээр элсэгчид дараах хуваарийн дагуу цуглаж зохицуулагч багштай уулзан сургалтаа эхлүүлнэ үү.
Зохицуулагч багшид очихдоо бүртгэлийн системээс БАТЛАМЖ-аа хэвлэн авч, эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа авч очно уу.
- Арьс судлал – Арьсны Өвчин Судлалын Үндэсний төв дээр АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхим дээр 2022.10.11-ний өдөр 10:00 цагт цугларна уу. Зохицуулагч багш Б.Хандсүрэн хүлээн авна.
- Эмнэлзүйн эмгэг судлал – АШУҮИС-ийн төв байр өргөтгөлийн 4 давхарт Дархлаа судлалын тэнхим дээр 2022.10.11-ний өдөр 16:30 цагт цугларна уу. Зохицуулагч багш С.Чимэдцэрэн хүлээн авна.
- Өрхийн анагаах ухаан судлал – Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах Анагаах Ухааны Сургуулийн 502 тоот өрөөнд 2022.10.11-ний өдөр 16:00 цагт цугларна уу. Зохицуулагч Д.Мягмарцэрэн багш хүлээн авна.
- Хүүхдийн нүүр ам судлал – АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургууль(32-н тойрог дахь)-ийн Хүүхдийн нүүр ам судлалын тэнхим дээр 2022.10.11-ний өдөр 10:00 цагт цугларна уу. Зохицуулагч Б.Цэлмэг багш хүлээн авна.
- Шүдний ерөнхий эмчилгээ судлал – АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургууль(32-н тойрог дахь)-ийн Шүдний ерөнхий эмчилгээ судлалын тэнхим дээр 2022.10.11-ний өдөр 10:00 цагт цугларна уу. Зохицуулагч Ж.Үржинлхам багш хүлээн авна.
- Бусад мэргэшлүүдийг 10 сарын 11-нд дахин зарлана.
Жич: Эрүүл мэндийн үзлэгт орж амжаагүй бол нөхөн тэнхимд өгч болно.