20 Sep

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт өгсөн элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт өгсөн элсэгчдийн анхааралд

Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын комиссын шийдвэрээр дараах нэр бүхий элсэгчдийг элсүүлэхээр шийдвэрлэсэн болно. Иймд дор дурдсан элсэгчдийн бүртгэлийн материалыг шалгаж байна.  Комиссын шийдвэрээр элсэх элсэгчдийн нэрсийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Өөрийн бүртгэл баталгаажсан эсэхийг дараах зааврын дагуу бүртгэлийн системээс(mdi.mnums.edu.mn) шалгана уу. Элсэгчийн бүртгүүлэхдээ оруулсан материал шаардлага хангаагүй тохиолдолд баталгаажуулалт хийгдэхгүй тул материал дутуу, буруу оруулсан бол 09 сарын 21-ний дотор багтаан дахин зөв материалаа оруулна уу.

Баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд сургалтын төлбөр төлөх хэсэг нээгдэх тул 2023 оны 09 сарын 24-ний дотор багтаан төлбөрөө төлнө үү.

Жич: Материал нь шаардлага хангахгүй, дутуу, буруу (дипломын файл хавсралтгүй, нүүр хэсгийг оруулаагүй, иргэний үнэмлэхийн аль нэг тал дутуу оруулсан, лицензгүй, лицензийн хугацаа дууссан, диплом зөрүүтэй тухайлбал уламжлалтын эмч мэс засал, хүүхэд судлал гэх мэтээр шалгалт өгсөн зэрэг зөрчилтэй) бүртгүүлсэн тохиолдолд элсэх боломжгүй тул дараагийн шаардлага хангасан элсэгчийг элсүүлэх болно.

Сэтгэц судлал, Халдварт өвчин судлал, Сүрьеэ судлал, Хавдар судлал, Хүүхэд судлал, Мэдээгүйжүүлэг судлал, Эрчимт эмчилгээ судлал, Яаралтай тусламж судлал чиглэлээр элсэгчдээс элсэлтийн шалгалтын комисс мэргэжлийн тэнхимүүд хамтран 2023 оны 09 сарын 22-ны өдөр ярилцлага хийж сонгон шалгаруулах ба ярилцлагын цаг, оролцогчдын нэрсийг 09 сарын 21-ний өдөр энэхүү веб хуудсаар мэдээлнэ.

Бүртгэл баталгаажуулах заавар:

MDI burtguuleh Zaavar 2022namarBatlamj