2024-2025 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн (резиденс) сургалтад бүртгүүлэгчдийн анхааралд
АШУҮИС – Мэргэжил Дээшлүүлэх Институт
2024-2025 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн (резиденс) сургалтад бүртгүүлэгчдийн анхааралд
Та Үндсэн мэргэшлийн сургалтад цахимаар бүртгүүлсэн эсэхээ дараах байдлаар шалгана уу.
Бүртгүүлсэн и-Мэйл хаягийг Бүртгүүлсэн И-Мэйл хаягаар хайх: хэсэгт бичин өөрийн бүртгүүлсэн мэдээллээ шалгана уу.
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон АШУҮИС-Мэргэжил Дээшлүүлэх институтийн үндсэн мэргэшлийн сургалтын бүртгэлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй (лицензгүй) болон 2 байгууллагад давхар бүртгүүлсэн бүртгүүлэгчдийн мэдээллийг шалгаж шийдвэрлэж байгаа тул элсэлтийн шалгалтын өрөөний хуваарь, мэргэжлийн чиглэлийг 2024 оны 09 сарын 12 -н өдрийн 12:00 цагт http://postgraduate.mnums.edu.mn сайтад мэдээлнэ.