16 Sep

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн 09 сарын 14,15-ны өдрүүдийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан (шалгалтын дүнг зарласан жагсаалтад өнгөөр будсан элсэгчид) элсэгчдийн бүртгүүлсэн материалын үнэн зөв байдлыг 09 сарын 16-наас 09 сарын 20 хүртэл хүн тус бүрээр  шалгаж баталгаажуулалт хийгдэж байна (диплом, лицензийн хугацаа, мэргэжлийн чиглэл тохирсон эсэх, бусад бичиг баримт). Материал баталгаажуулалт дууссаны дараа 09 сарын 20-ны өдөр 12:00 цагаас элсэгчийн материал шаардлага хангасан эсэхийг http://postgraduate.mnums.edu.mn/ -д мэдээлнэ.

Материал шаардлага хангаагүй элсэгчийг хасаж жагсаалтын дараагийн элсэгчийг элсүүлэх болно.

Шаардлага хангасан элсэгчид сургалтын төлбөр төлөх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах тул хүлээцтэй хандана уу.

Жич: элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой албан ёсны мэдээллийг энэхүү http://postgraduate.mnums.edu.mn/ вебд мэдээлэх тул веб сайтын МЭДЭЭ хэсгийг шалгаж байхыг анхаарна уу.