17 Mar

2024-2025 оны хичээлийн жилийн (хаврын) Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

2024-2025 оны хичээлийн жилийн (хаврын) Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын ХАВРЫН элсэлтэд бүртгүүлсэн элсэгчдээс элсэлтийн шалгалт авч (тодорхой чиглэлүүд), материал шалгаж дууссан.

Элсэлтийн шалгалттай мэргэшлийн чиглэлээр бүртгүүлж элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчдэд мэйл илгээгдсэн бөгөөд сургалтын төлбөрийг 03 сарын 17-ны өдөр багтаан төлөхийг анхааруулсан болно.

Сургалтын төлбөр төлөлтийг шалгаж элсэлт баталгаажсан элсэгчдэд 03 сарын 18-ны өдрийн 15:00 цагт бүртгүүлсэн мэйл хаягт сургалт удирдах багшийн мэдээлэл болон сургалт эхлэх тухай мэдээллийг илгээнэ.

Төлбөр төлж элсэлт баталгаажсан тухай мэйл хүлээн авсан элсэгчид сургалт удирдах багштай 2025 оны 03 сарын 20-ны дотор холбогдож сургалтыг эхлүүлнэ.  Элсэлт баталгаажсан элсэгчдийн мэдээлэл тэнхимүүдэд хүргэгдсэн байна.

Жич: Элсэлтийн шалгалт өгөөгүй эсвэл шалгалтад тэнцээгүй элсэгчдэд элсэх боломжгүй тухай мэйл илгээгдсэн болно.

Сургалтын төлбөр төлөх болон бүртгэлийн явцыг дараах зааврын дагуу шалгана уу.

  1. https://admission.mnums.edu.mn/ бүртгэлийн системээр хандаж дэлгэцийн баруун дээд булан байрлах НЭВТРЭХ -ийг дарж дарна. 
  2. Имэйл хэсэгт өөрийн бүртгүүлсэн мэйл хаягийг оруулна.
  3. Нууц үг хэсэг өөрийн регистрийн дугаарын 8 оронтой тоог бичнэ.
  4. Сургалтын төлбөр төлөх хэсэгт дарж QPay ашиглан сургалтын төлбөрийг төлнө.

Утас: 77757575  (1027)