2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨРӨӨНИЙ ХУВААРЬ
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨРӨӨНИЙ ХУВААРЬ
Элсэлтийн шалгалтыг 2025 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд АШУҮИС-ийн төв байрны (УНТЭ-ийн эсрэг талд байрлах) танхимуудад зохион байгуулна.
Шалгалтад ирэхдээ доорх батлагдсан шалгалтын дэгтэй заавал танилцсан байна.
АШУҮИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДЭГ
- Батлагдсан хуваарийн дагуу бүртгүүлэгчид шалгалтын өрөөнд 07.20, 09.30, 12.30, 15.00 /зарласан/ цагт цугларсан байна. Дурьдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчдыг шалгалтанд оруулахгүй.
- Шалгуулагч иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай (е-Мongolia лавлагаа, гадаад паспорт) ирэх бөгөөд ямар нэгэн зөрчилтэй шалгуулагчийг шалгалтанд оруулахгүй.
- Шалгуулагч зохион байгуулагчдын хуваарилсан суудалд сууна.
- Шалгалтын комисс шалгалтын дэгийг танилцуулж, сорил хариулах заавар, бөглөх аргачлалыг танилцуулна.
- Шалгуулагчид биедээ ямар нэгэн эд зүйл, гар утас, цүнх болон бусад зүйлийг авч орохыг хориглоно.
- Шалгалтын явцад ярих, бусдаас дэмжлэг авахыг оролдох, чихэвч, ухаалаг цаг, тусгай бэлтгэсэн зүйл, ном, дэвтэр хуулахыг завдсан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцож шалгалтын өрөөнөөс гаргана.
- Шалгалт эхэлснээс хойш шалгалтын өрөөнөөс гарсан шалгуулагчийг буцааж оруулахгүй. Биеийн байдлаас болон хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас гарсан шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн шалгалтын материалыг шалгаж дүгнэнэ.
- Асуулт асуух тохиолдолд зөвхөн гараа өргөж шалгалтын комиссын гишүүнд мэдэгдэнэ.
- Цагаасаа өмнө дууссан шалгуулагч шалгалтыг дуусгаад танхимаас гарч болно.
- Шалгалтын дүнг шалгалт авсан өдрөө танилцуулна.
- Шалгалттай холбоотой санал, хүсэлт асуудлыг тухайн шалгалт авсан өдөр шийдвэрлэнэ.
- Шалгалтын дэгийг шалгалт эхлэхээс өмнө шалгуулагч уншиж танилцсан байхаар цахимд байршуулна.
- Шалгалт өгөхдөө сорил хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байна.
- Шалгалтыг цахим төхөөрөмж ашиглан өгнө.
- Шалгалт өгөх төхөөрөмж, интернетийн хэвийн ажиллагааг шалгаж урьдчилан бэлтгэл хангасан байна.
- Шалгалтын комиссын өгсөн зааврын дагуу шалгалт эхлэхээс 5-аас доошгүй минутын өмнө шалгалтын цахим системд нэвтэрч, шалгалтыг өгнө.
- Давхар хандалт байгаа эсэхийг шалгаж, хандалт давхцсан тохиолдолд шалгалтаас шууд гаргана.
- Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.
↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓
Элсэлтийн шалгалтын дэлгэрэнгүй хуваарийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тухайн элсэгчийн овог нэр, бүртгүүлсэн утасны дугаараар тулгалт хийж шалгалт өгөх өрөөний хуваарь, цагийн мэдээлэлтэй танилцана уу.
↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓
Шалгалт өгөх тухайн мэргэшлийн чиглэлийн шалгалтын цагийн хуваарийг доорх хүснэгтээ танилцана уу.
| Мэргэшлийн чиглэл | Өдөр | цаг |
| Анатомийн эмгэг судлал | 09 сар 20 | 08:00-09:30 |
| Арьс судлал | 09 сар 20 | 08:00-09:30 |
| Зүү эмчилгээ судлал | 09 сар 20 | 08:00-09:30 |
| Монголын уламжлалт анагаах ухаан судлал | 09 сар 20 | 08:00-09:30 |
| Мэдээгүйжүүлэг судлал | 09 сар 20 | 08:00-09:30 |
| Хүүхэд судлал | 09 сар 20 | 08:00-09:30 |
| Дотрын анагаах судлал | 09 сар 20 | 11:00-12:30 |
| Дүрс оношилгоо судлал | 09 сар 20 | 11:00-12:30 |
| Нүүр амны гажиг засал судлал | 09 сар 20 | 13:30-15:00 |
| Шүдний ерөнхий эмчилгээ судлал | 09 сар 20 | 13:30-15:00 |
| Шүдний тулгуур эд судлал | 09 сар 20 | 13:30-15:00 |
| Нүүр амны согог засал судлал | 09 сар 20 | 16:00-17:30 |
| Сүрьеэ судлал | 09 сар 20 | 16:00-17:30 |
| Хүүхдийн нүүр ам судлал | 09 сар 20 | 16:00-17:30 |
| Шүдний сувгийн эмчилгээ судлал | 09 сар 20 | 16:00-17:30 |
| Шүүх анагаах ухаан судлал | 09 сар 20 | 16:00-17:30 |
| Эрчимт эмчилгээ судлал | 09 сар 20 | 16:00-17:30 |
| Яаралтай тусламж судлал | 09 сар 20 | 16:00-17:30 |
| Гэмтэл согог судлал | 09 сар 21 | 08:00-09:30 |
| Мэдрэл судлал | 09 сар 21 | 08:00-09:30 |
| Өрхийн анагаах судлал | 09 сар 21 | 08:00-09:30 |
| Сэтгэц судлал | 09 сар 21 | 08:00-09:30 |
| Хавдар судлал | 09 сар 21 | 08:00-09:30 |
| Халдварт өвчин судлал | 09 сар 21 | 08:00-09:30 |
| Чих, хамар, хоолой судлал | 09 сар 21 | 08:00-09:30 |
| Эмнэл зүйн эмгэг судлал | 09 сар 21 | 08:00-09:30 |
| Мэс засал судлал | 09 сар 21 | 11:00-12:30 |
| Нүд судлал | 09 сар 21 | 11:00-12:30 |
| Сэргээн засал судлал | 09 сар 21 | 11:00-12:30 |
| Нүүр амны мэс засал судлал | 09 сар 21 | 13:30-15:00 |
| Эх барих, эмэгтэйчүүд судлал | 09 сар 21 | 13:30-15:00 |


