22 Sep

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

2025-2026 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн Эрүүл мэндийн үзлэгийг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 09 сарын 23-наас 29-ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.

Жилийн чөлөөнөөс ирсэн суралцагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.

Үзлэгийн төлбөр 126,000 төгрөг. Төлбөрийг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт картаар эсвэл бэлнээр төлнө.

Жич: Архаг суурь өвчтэй бол нотлох баримт авчрах (хяналтын карт, шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг гэх мэт).

Эрүүл мэндийн үзлэгийн хариуг резидент эмч өөртөө хадгалах бөгөөд хичээл эхлэхэд зохицуулагч багшид өгч эмнэлзүйн тойролтод орно.

Үзлэгийн  хариуг нэгдсэн байдлаар эмнэлгээс Мэргэжил Дээшлүүлэх Институтэд (МДИ) хүргүүлэх тул авч ирэх шаардлагагүй. 

Эрүүл мэндийн үзлэгийн хуваарь

Мэргэшлийн чиглэл Эрүүл мэндийн үзлэгт орох өдөр
1 Нүүр амны мэс засал судлал 09/23 өдөр
2 Мэс засал судлал 09/23 өдөр
3 Нүүр амны гажиг засал судлал 09/23 өдөр
4 Дотрын анагаах судлал 09/24 өдөр
5 Нүүр амны согог засал судлал 09/24 өдөр
6 Дүрс оношилгоо судлал 09/24 өдөр
7 Зүү эмчилгээ судлал 09/25 өдөр
8 Мэдрэл судлал 09/25 өдөр
9 Арьс судлал 09/25 өдөр
10 Чих, хамар, хоолой судлал 09/25 өдөр
11 Сэтгэц судлал 09/25 өдөр
12 Шүдний тулгуур эд судлал 09/25 өдөр
13 Анатомийн эмгэг судлал 09/25 өдөр
14 Нүд судлал 09/26 өдөр
15 Эх барих, эмэгтэйчүүд судлал 09/26 өдөр
16 Хавдар судлал 09/26 өдөр
17 Мэдээгүйжүүлэг судлал 09/26 өдөр
18 Шүдний ерөнхий эмчилгээ судлал 09/26 өдөр
19 Шүдний сувгийн эмчилгээ судлал 09/26 өдөр
20 Гэмтэл согог судлал 09/26 өдөр
21 Шүүх анагаах ухаан судлал 09/26 өдөр
22 Эмнэл зүйн эмгэг судлал 09/26 өдөр
23 Хүүхдийн нүүр ам судлал 09/26 өдөр
24 Монголын уламжлалт анагаах ухаан судлал 09/26 өдөр
25 Халдварт өвчин судлал 09/26 өдөр
26 Сэргээн засал судлал 09/29 өдөр
27 Хүүхэд судлал 09/29 өдөр
28 Эрчимт эмчилгээ судлал 09/29 өдөр

 

Эрүүл мэндийн үзлэгт ороход анхаарах зүйлс: