Үндсэн мэргэшлийн сургалтын 2-р дамжааны резидент эмч нарын удиртгал хичээл
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч резидент эмч нар нь мэргэшлийн удиртгал хичээлийг заавал судлах бөгөөд энэ удаагийн удиртгал хичээлийг Төв сургуулийн Оюутны соёлын төв болон лекцийн 111 тоот танхимд зохион байгуулна. Дараах хуваарийн дагуу сургалтад хамрагдана уу. Жич: elearning.mnums.edu.mn системээс цахим лекцийг бичих шаардлагагүй бөгөөд танхимын лекцэнд суусан бүртгэлээр удиртгал хичээлийг тооцно.
Сургалтад ирэхдээ цагаан халадтай ирнэ үү.
Сургалтын зорилго: Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн үндсэн ур чадвараас гадна мэргэжлийн суурь чадвар болох нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг чадвар, төлөвшлийг олгоход оршино.
Хамрах хүрээ: АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн сургалтад Анагаах, Биоанагаах, Уламжлалтын чиглэлээр суралцагч 2-р дамжааны резидент эмч нар танхимаар оролцоно.
Хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 28–ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд АШУҮИС-ийн Төв байрны Оюутны соёлын төвд болно.
| Цаг | Үйл ажиллагаа |
| 14:00 – 14:05 | Нээлт |
| 14:05-14:45 | Бидэнд GRIT байгаа юу? GRIT – “Тэсвэр тэвчээр”, “зорилгоосоо ухрахгүй байх чанар”, “өөртөө итгэлтэй, шантрахгүй оролдлого” БНСУ-н Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Ким Бү Соб |
| 14:45 – 15:00 | Асуулт хариулт |
| 15:00 – 15:45 | “Эмчилгээний явцад өвчтөний эрүүл мэндэд хүндрэл үүссэн тохиолдол, түүнийг шийдвэрлэсэн хууль эрх зүйн тохиолдлууд” Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, багш Ц.Насанбат |
| 15:45 – 16:00 | Асуулт хариулт |
| 16:00 – 16.45 | Оношийн хэлбэржилт, алдаа, Голдманы ангилал
АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхмийн профессор Э. Баярмаа |
| 16:45 – 17:00 | Асуулт хариулт |
| 17:00 | Хаалт |
Хамрах хүрээ: АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн сургалтад Нүүр ам судлалын чиглэлээр суралцагч 2-р дамжааны резидент эмч нар танхимаар оролцоно.
Хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 28–ны өдрийн 15:00-18:00 цагийн хооронд АШУҮИС-ийн Төв байрны 111-тоот лекцийн танхимд болно.
| Цаг | Үйл ажиллагаа |
| 15:00-15:05 | Нээлт |
| 15:05-15:45 | Бидэнд GRIT байгаа юу? GRIT – “Тэсвэр тэвчээр”, “зорилгоосоо ухрахгүй чанар”, “өөртөө итгэлтэй, шантрахгүй оролдлого” БНСУ-н Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Ким Бү Соб |
| 15:45 – 16:00 | Асуулт хариулт |
| 16:00 – 16:45 | “Эмчилгээний явцад өвчтөний эрүүл мэндэд хүндрэл үүссэн тохиолдол, түүнийг шийдвэрлэсэн хууль эрх зүйн тохиолдлууд”
Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, багш Ц.Насанбат |
| 16:45 – 17:00 | Асуулт хариулт |
| 17:00 – 17.45 | Оношийн хэлбэржилт, алдаа, Голдманы ангилал
АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхмийн профессор Э. Баярмаа |
| 17:45 – 18:00 | Асуулт хариулт |
| 18:00 | Хаалт |
АШУҮИС-ИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ТӨВ
2025.12 Удиртгал хичээлийн хуваарь


