Үндсэн мэргэшлийн сургалтын 2,3-р дамжааны резидент нарт зориулсан удиртгал хичээл
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч резидент эмч нар нь мэргэшлийн удиртгал хичээлийг заавал судлах бөгөөд энэ удаагийн удиртгал хичээлийг Төв сургуулийн Оюутны соёлын төвд зохион байгуулна. Дараах хуваарийн дагуу сургалтад хамрагдана уу.
Сургалтад ирэхдээ цагаан халадтай ирнэ үү.
Сургалтын зорилго: Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын мэргэжлийн зорилго, цаашдын карьер төлөвлөлт, эмнэлзүйн ур чадвар болон манлайлах чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн мэдээлэл, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулахад оршино.
Хамрах хүрээ: АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад Анагаах ухаан судлал чиглэлээр суралцагч 2,3-р дамжааны резидент эмч нар танхимаар оролцоно.
Хугацаа:2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд АШУҮИС-ийн Төв байрны Оюутны соёлын төвд болно.
| Цаг | Үйл ажиллагаа |
|---|---|
| 14:00 – 14:45 | ‘’Мэргэжлийн ёс зүй ба Анагаах ухаааны эрх зүй ’’
ХЗУ, АУ-ны магистр Э.Ганбат Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч, Ахисан түвшний сургуулийн багш |
| 14:45 – 15:10 | How to become Nationally-Board Certified Acupuncturist in U.S and other developed country ’’
Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Дотрын анагаах ухааны тэнхимийн багш АУ-ы магистр Д.Рэгзэдмаа |
| 15:10 – 15:35 | “Миний Америкт дотрын резидентэд тэнцсэн туршлага ”
Ахисан түвшний сургууль, Төгсөлтийн дараах сургалтын төв, Дотрын анагаах судлалын 2-р дамжааны резидент О.Батцэнгэл |
| 15:35 – 16:00 | Завсарлага |
| 16:00 – 16:25 | “ Япон Улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, туршлага”
АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн дотрын тасгийн эмч Т.Тилубек, Г.Төмөржин Япон Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн (IUHW) төгсөгч |
| 16:25 – 16:35 | Асуулт хариулт (Илтгэгчид) |
| 16:35 -17:10 | Хаалт |
Хамрах хүрээ: АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад Уламжлалт анагаах ухаан, Нүүр ам судлалын чиглэлээр суралцагч 2-р дамжааны резидент эмч нар танхимаар оролцоно.
Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд АШУҮИС-ийн Төв байрны Оюутны соёлын төвд болно.
| Цаг | Үйл ажиллагаа |
| 14:00 – 14:45 | ‘’Мэргэжлийн ёс зүй ба Анагаах ухаааны эрх зүй ’’
ХЗУ, АУ-ны магистр Э.Ганбат Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч, Ахисан түвшний сургуулийн багш |
| 14:45 – 15:10 | How to become Nationally-Board Certified Acupuncturist in U.S and other developed country ’’
Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Дотрын анагаах ухааны тэнхимийн багш АУ-ы магистр Д.Рэгзэдмаа |
| 15:10 – 15:35 | “ Япон Улсад доктор хамгаалсан туршлага”
Ахисан түвшний сургууль, Салбар дундын төвийн докторын дараах судлаач АУ-ны доктор Б.Сэдэд |
| 15:35 – 16:00 | Завсарлага |
| 16:00 – 16:25 | “ Япон Улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, туршлага”
АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн дотрын тасгийн эмч Т.Тилубек, Г.Төмөржин Япон Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн (IUHW) төгсөгч |
| 16:25 – 16:35 | Асуулт хариулт (Илтгэгчид) |
| 16:35-17:10 | Хаалт |
АШУҮИС-ИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ТӨВ


