18 Mar

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл эхэллээ.

Цахим бүртгэл 2020.04.01-ний өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020.04.01-ний өдрөөс дахин сунгасан тохиолдолд сургалт эхлэх талаарх мэдээллийг тухайн үед цахимаар мэдээллэнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.

18 Mar

Урилга

Уриалга

Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч “COVID-19” хэмээн нэрлэгдээд байгаа энэхүү аюулт өвчний эсрэг Монгол улсын төр шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үндсэн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа резидент эмч та бүхнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд дайчлан, шаардлагатай үед голомтонд ажиллуулах бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Бид өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг цочроогоод байгаа өвчний эсрэг өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж Улаанбаатар хот руу орох, гарах шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 24 цагаар ажиллаж, зарим мэргэжлийн тухайлбал: мэс засал, дотор, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр суралцаж байгаа эмч нар маань бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Энэ сургуулийн резидент эмч нар 2003, 2009 онуудад гарсан SARS, H1N1 үед ч мөн төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан арвин туршлагатай. Төр засаг ч энэ хүнд үед ажилласан эмч нартаа ажлын төгсгөл үр дүнд хүрсний дараа урамшуулал олгож байсныг бид мартаагүй, тэрхүү голомтонд ажилласан эмч нар маань тухайн үедээ арвин туршлага хуримтлуулж, өнөөдөр ч тэргүүн эгнээнд ажиллаж байгаа. Тиймээс резидент эмч нар та бүхэндээ хэн нэгний өдөөн хатгасан, нийтийн санаа бодлыг эргэлзүүлсэн мэдээлэлд авталгүй өөрсдийн хариуцсан ажилдаа санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хүсч байна.

Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ НЭМГ-т удаа дараа (2020 оны 1/390 тоот албан бичиг)  цаг тухайд нь хүсэлт гарган дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллахыг хүссэн.

Аливаа ажлын үр дүнтэй төгсгөл хүртэл Дэлхий нийтэд хүнд сорилт болсон “COVID-19” цар тахлын үед ард түмэн, үйлчлүүлэгч нарын эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа олон мянган эмч нартай мөр зэрэгцэн, хүлээсэн үүргээ ухамсарлан, хариуцлагатайгаар манлайлан ажиллахыг  Та бүхэндээ УРИАЛЖ БАЙНА.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

 

14 Mar

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар хот руу орох гарах постонд дайчлагдан ажиллаж байгаа суралцагч эмч нарын үйл ажиллагаатай танилцах ээлжит хяналт эргэлтийг хийлээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар хот руу орох гарах постонд дайчлагдан ажиллаж байгаа суралцагч эмч нарын үйл ажиллагаатай танилцах ээлжит хяналт эргэлтийг хийлээ

 

Мэргэжил дээшлүүлэх институт нь өмнө нь Эмээлт, Гүнт, Морингийн давааны шалган нэврүүлэх постонд дайчлагдан ажиллаж байгаа эмч үйл ажиллагаатай танилцаж санал хүсэлтийг нэгтгэн НЭМГ, ЭМХТ-д уламжилж байсан бол 2 дахь удаагийн хяналт эргэлтийг 2020 оны 3-р сарын 12-ны өдөр Налайх, Өлзийт, Баруун туруун, Эмээлтийн шалган нэвтрүүлэх постонд дайчилгаанд ажиллаж байгаа суралцагч эмч нартай уулзаж гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь танилцаж, санал хүсэлтийг нь авч,мөн хамтран ажиллаж байгаа багийнхны санал сэтгэгдлийг сонсож, зөвлөгөө өглөө.

Мэргэжил Дээшлүүлэх Институтийн захирал Д. Амарсайхан, арга зүйч Г. Алимаа нар хяналт эргэлтийг хийхэд Налайх шалган нэвтрүүлэх постонд 2 дүрс оношилгооны үндсэн мэргэшлийн чиглэлээр суралцаж байгаа 3, хөтөлбөрийн зөрүү арилгах багц цагийн сургалтанд суралцагч 2,Өлзийтийн шалган нэвтрүүлэх постонд төгсөлтийн дараах сургалтанд эмнэлзүйн эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцаж байгаа 2, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 2, Баруун турууны шалган нэвтрүүлэх постонд Өрхийн анагаах ухаан судлалын суралцаж байгаа 2, Нүд судлалын чиглэлээр суралцаж байгаа 2, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 2, Эмээлт шалган нэвтрүүлэх постонд Нүд судлалын чиглэлээр суралцаж байгаа 3, хөтөлбөрийн агуулгыг нөхөн суралцах багц цагийн сургалтанд суралцагч 3 эмч буюу нийт 23 эмч хуваарийн дагуу ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж байлаа.

Мэргэжил дээшлүүлэх институтийн зүгээс нийт дайчлагдан ажиллаж байгаа эмч нарт дараах мэдээлэл зөвлөгөөг өглөө.

  • Авто тээврийн хөдөлгөөнтэй газар аюулгүй байдлаа хангаж ажиллах,
  • Халдвар хамгааллын дэглэм баримталж хариуцлагатай ажиллах,
  • Хамтран ажиллаж буй багийнхан болон зорчигч, Эрүүл мэндийн төвийн удирдлага хамт олонтой ёс зүйтэй, соёлтой, хүндэтгэлтэй харилцах
  • МДИ-ийн вэб хуудсан дайчилгааны үйл ажиллагаа, хангамж, зохион байгуулалттай холбоотой санал асуумж бөглөх талаар зааварчилгаа өгсөн
  • Дэд захирал Д. Зоригийн дэмжлэг болгон өгсөн 100 ширхэг маскыг суралцагч болон цагдаа нарт тараахад сэтгэл өндөр хүлээн авсан.

Бид дайчилгаан ажиллаж байгаа суралцагч эмч нарын ажиллах нөхцөл аюулгүй байдлыг хангах үүднээс шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа суралцагчдын санал хүсэлтийг ажлын байран дээр нь очиж авахаас гадна, судалгааг институтийн веб хуудсаар цахим хэлбэрээр авч нэгтгэн ЭМС болон УОК, НОК- уламжлахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Дэлхий нийтэд хүнд сорилт болсон COVID 19 цар тахлын үед ард түмэн үйлчлүүлэгч, өвчтөн бүрийн амь насыг аврахаар өдөр шөнөгүй ажиллаж олон мянган эмч нартай хөл зэрэгцэн үүргээ ухамсарлан хариуцлагатайгаар манлайлан ажиллаж байгаа төгсөлтийн дараах сургалтанд суралцагч эмч нартаа АШУҮИС болон МДИ хамт олноос талархаж байна.

10 Mar

Монгол Улсад COVID-19 -ийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотой

Нийт суралцагчдын анхааралд
Монгол Улсад COVID-19 -ийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотой үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж байгаа эмч нарыг дайчлах ажиллуулах бэлэн байдлыг хангахыг ЭМЯ, ЭМХТ-өөс мэдэгдлээ. 
Иймд Та бүхэн Эрүүл Мэндийн яамнаас өгч буй зөвлөмж зааврын дагуу халдвар хамгааллыг сахиж, дайчлан ажиллах талаарх мэдээллийг энэхүү вэб хуудаснаас цаг тухайд нь авч байхыг хүсье.  
08 Mar

Резидент эмч нарын анхааралд | 2020 оны 03 сарын 09 09:00 цагт | 238 тоотод цуглах

Резидент эмч нарын анхааралд

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах ажлын хүрээнд Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан шийдвэрийн дагуу дараах резидент эмч нар 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт АШУҮИС-ийн төв байрны 238 тоотод цугларна уу. 
Ирэхдээ суралцагчийн энгэрийн тэмдэг, маск, гар ариутгагчтай ирнэ үү.
Овог нэр Суралцаж буй мэргэшил
Т.Амарзаяа Хавдар судлал
Б.Ариунболд Сэргээн засал судлал
Э.Ариунзул Анатомийн эмгэг судлал
Ж.Батбилэг Хавдар судлал
С.Бат-Оргил Хавдар судлал
О.Батчимэг Сэргээн засал судлал
М.Бүтэнбаяр Сэргээн засал судлал
Э.Гантуул Сэргээн засал судлал
Д.Дашхорол Хавдар судлал
Э.Жаргалсайхан Анатомийн эмгэг судлал
П.Жаргалсүрэн Сэргээн засал судлал
Л.Цэрэннадмид Хавдар судлал
28 Feb

Мэдэгдэл

Мэдэгдэл

Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 5.4.9. дахь заалтанд заасан Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах;  гэсэн заалтын дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцоогүй дараах суралцагчдыг сургалтаас чөлөөлөх саналыг зохих түвшинд хэлэлцүүлэхээр боллоо.

 

Овог Нэр Мэргэшил Дамжаа
1 Найдандорж Амаржаргал Шүдний ерөнхий эмчилгээ судлал 2
2 Амарсанаа Бөртэжин Хүүхдийн нүүр ам судлал 2
3 Шинэн Батцэцэг Хүүхдийн нүүр ам судлал 1
4 Эрдэнэцогт Бат-Эрдэнэ Сэтгэц судлал 2
5 Итгэлт Халиунжаргал Сэтгэц судлал 2
6 Базаррагчаа Лувсанняндаг Сэтгэц судлал 2
7 Дамдинсүрэн Лхагвадулам Сэтгэц судлал 2
8 Энхээ Амурмөрөн Сэтгэц судлал 2
9 Баасанжаргал Амарсанаа Сэргээн засал судлал 1
10 Энхжаргал Болорцэцэг Сэргээн засал судлал 1
11 Намжилдорж Золзаяа Сэргээн засал судлал 1
12 Очирбат Ганчимэг Нүүр амны эмчилгээ судлал 2
13 Батжаргал Жаргалзаяа Нүүр амны эмчилгээ судлал 1
14 Батбаяр Ганчимэг Нүүр амны эмчилгээ судлал 1
15 Батчулуун Мөнхзул Нүүр амны согог засал судлал 2
16 Алтангинж Халиун Нүүр амны согог засал судлал 1
17 Батсүрэн Нацагдорж Нүүр амны мэс засал судлал 2
18 Болдбаатар Энхзул Нүүр амны мэс засал судлал 2
19 Нүрзэд Золбаяр Нүүр амны мэс засал судлал 1
20 Эрдэнэбаяр Энхтөр Нүүр амны мэс засал судлал 2
21 Бямба Энхтуяа Нүүр амны гажиг засал судлал 1
22 Даваацэрэн Баяндэлгэр Нүүр амны гажиг засал судлал 1
23 Энхболд Халиунаа Нүүр амны гажиг засал судлал 2
24 Содном-Иш Буянбилэг Нүүр амны гажиг засал судлал 2
25 Содбаяр Баасансурэн Нүүр амны гажиг засал судлал 2
26 Баатархүү Энх-Ундрал Зүү эмчилгээ судлал 1
27 Баярсайхан Отгонсайхан Зүү эмчилгээ судлал 1
28 Сантай Бахаргүл Зүү эмчилгээ судлал 2
29 Тамирболд Хулан Зүү эмчилгээ судлал 1
30 Ваанчиг Гэрэл Зүү эмчилгээ судлал 2
31 Цээлэйнамсан Очгэрэл Зүү эмчилгээ судлал 2
32 Болд Мөнгөнтуяа Зүү эмчилгээ судлал 2
33 Хүрэлчулуун Энхжин Арьс судлал 1
34 Гонгор Анужин Арьс судлал 1
35 Баярхүү Мөнхтүшиг Арьс судлал 2
36 Жаргалсайхан Байгаль Арьс судлал 2
37 Содномжамц Батзаяа Анатомийн эмгэг судлал 1
23 Feb

Суралцагч эмч нарын анхааралд | Дайчилгааны талаар зааварчилгаа өгөх сургалт

Суралцагч эмч нарын анхааралд
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах ажлын хүрээнд Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан шийдвэрийн дагуу дараах резидент эмч нарт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн (УНТЭ-ийн урд байрлах) 1-р байрны 1 давхрын сургалтын зааланд дайчилгааны талаар зааварчилгаа өгөх сургалт зохион байгуулах тул цагтаа ирж сургалтанд хамрагдана уу. Эдгээр суралцагчид нь НЭМГ-тай хамтран тархвар зүйн судалгаа авна. Бүртгэлийг ЭМХТ, МДИ хамтран бүртгэнэ. 
Сургалтанд ирэхдээ суралцагчийн энгэрийн тэмдэг, маск, гар ариутгагчтай ирнэ үү.
Зарлагдсан хугацаанд ирээгүй тохиолдол сургалтаас чөлөөлөх, эмчлэх эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг болохыг мэдэгдэж байна.
Жич: 0-2 настай хүүхэдтэй эсвэл жирэмсэн бол маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20:00 цагаас өмнө нотлох бичиг баримтыг зурган хэлбэрээр МДИ-ийн facebook page /ЭНД ДАРЖ пэйж рүү хандана уу/-ийн мессенжерээр илгээнэ үү. Мөн хүүхэдтэй эсэх судалгааг давхар бөглөнө үү.
АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институт
Овог Нэр Мэргэшлийн чиглэл
1 Содномжамц Батзаяа Анатомийн эмгэг судлал
2 Сантай Бахаргүл Зүү эмчилгээ судлал
3 Лхагвадорж Бөртэ-Үжин Зүү эмчилгээ судлал
4 Ганбаатар Булганцэцэг Зүү эмчилгээ судлал
5 Бауыржан Гүлгайша Зүү эмчилгээ судлал
6 Ваанчиг Гэрэл Зүү эмчилгээ судлал
7 Болд Мөнгөнтуяа Зүү эмчилгээ судлал
8 Пүрэвжав Мөнхдэлгэр Зүү эмчилгээ судлал
9 Энхбат Мягмарсүрэн Зүү эмчилгээ судлал
10 Ганбат Оргилбаяр Зүү эмчилгээ судлал
11 Цээлэйнамсан Очгэрэл Зүү эмчилгээ судлал
12 Дамдиндорлиг Төгсжаргал Зүү эмчилгээ судлал
13 Баянжаргал Уртнасан Зүү эмчилгээ судлал
14 Батдэлгэр Уянга Зүү эмчилгээ судлал
15 Тамирболд Хулан Зүү эмчилгээ судлал
16 сандагжав солонго Монголын уламжлалт анагаах ухаан судлал
17 Содбаяр Баасансурэн Нүүр амны гажиг засал судлал
18 Даваацэрэн Баяндэлгэр Нүүр амны гажиг засал судлал
19 Содном-Иш Буянбилэг Нүүр амны гажиг засал судлал
20 Лодойхүү Гэрэлцэцэг Нүүр амны гажиг засал судлал
21 Найданжав Золжаргал Нүүр амны гажиг засал судлал
22 Энхболд Халиунаа Нүүр амны гажиг засал судлал
23 Батхорол Будбилэг Нүүр амны мэс засал судлал
24 Нүрзэд Золбаяр Нүүр амны мэс засал судлал
25 Батсүрэн Нацагдорж Нүүр амны мэс засал судлал
26 Болдбаатар Энхзул Нүүр амны мэс засал судлал
27 Эрдэнэбаяр Энхтөр Нүүр амны мэс засал судлал
28 Отгонбаяр Балжинням Нүүр амны согог засал судлал
29 Батжаргал Үржиндэлгэр Нүүр амны согог засал судлал
30 Алтангинж Халиун Нүүр амны согог засал судлал
31 Мөнхдорж Энх-Амгалан Нүүр амны согог засал судлал
32 Батбаяр Ганчимэг Нүүр амны эмчилгээ судлал
33 Очирбат Ганчимэг Нүүр амны эмчилгээ судлал
34 Батжаргал Жаргалзаяа Нүүр амны эмчилгээ судлал
35 Энхбаатар Уянга Сэргээн засал судлал
36 Минжиг Амаржаргал Хүүхдийн нүүр ам судлал
37 Шинэн Батцэцэг Хүүхдийн нүүр ам судлал
38 Батболд Баярмаа Хүүхдийн нүүр ам судлал
39 Ванданцэрэн Болорцэцэг Хүүхдийн нүүр ам судлал
40 Амарсанаа Бөртэжин Хүүхдийн нүүр ам судлал
41 Амгалан Дархижав Арьс судлал
42 Нарангэрэл Батням Арьс судлал
43 Ууганбаяр Саруул Арьс судлал
44 Пүрэвдэлгэр Шатар Арьс судлал
45 Цогтэрдэнэ Нандинцэцэг Сэтгэц судлал
46 Энхтунгалаг Хэрлэнзаяа Сэтгэц судлал
47 Эрбат Мягмарцэрэн Сэтгэц судлал
48 Хатанзориг Хулан Сэтгэц судлал
49 Баатарсүрэн Ганжаргал Сэтгэц судлал
50 Ганзориг Энхзаяа Сэтгэц судлал
51 Дүүрэнжаргал Отгонтуяа Сэтгэц судлал
52 Сугарсайхан Эрдэнэсүрэн Арьс судлал
53 Базар Намжилмаа Арьс судлал
54 Баярхүү Мөнхтүшиг Арьс судлал
55 Чантуу Эрдэнэчимэг Арьс судлал
56 Цогоо Уламбаяр Арьс судлал
57 Очирчуулган Урангоо Арьс судлал
58 Пүрэв-Очир Мөнх-Учрал Арьс судлал
59 Оюунбилэг Лхагвамаа Арьс судлал
60 Лхагвадорж Тамир Арьс судлал
61 Жаргалсайхан Байгаль Арьс судлал
62 Сарангэрэл Хандсүрэн Арьс судлал
63 Эрдэнэцогт Бат-Эрдэнэ Сэтгэц судлал
64 Одонбаатар Батчимэг Сэтгэц судлал
65 Лхагвацэрэн Бүжин Сэтгэц судлал
66 Итгэлт Халиунжаргал Сэтгэц судлал
67 Базаррагчаа Лувсанняндаг Сэтгэц судлал
68 Дамдинсүрэн Лхагвадулам Сэтгэц судлал
69 Энхээ Амурмөрөн Сэтгэц судлал
70 Баярмагнай Баасандорж Сэтгэц судлал
71 Даваа Сумъяа Сэтгэц судлал
23 Feb

Судалгаа | 0-2 настай хүүхэдтэй эсвэл жирэмсэн

Судалгаа | 0-2 настай хүүхэдтэй эсвэл жирэмсэн

Өмнө нь судалгаанд хамрагдаж бүртгүүлээгүй, 0-2 настай хүүхэдтэй эсвэл жирэмсэн суралцагчид доорх холбоосоо хандаж бүртгүүлнэ үү. Бүртгэл 02 сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл бүртгэнэ. Энэхүү бүртгэлээс хоцорсон эсвэл буруу бүртгүүлсэн бол хариуцлагыг суралцагч өөрөө хүлээхийг анхааруулж байна.

Бүртгүүлэх хэсгийн талбар бүрийг үнэн зөв шударгаар бөглөхийг хүсье.

Өмнө нь бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд өмнөх бүртгэгдсэн эсэх мэдээллээ шалгаж болно.  Бүртгүүлсэн мэдээллээ шалгах бол ЭНД ДАРНА уу.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.

 

23 Feb

Резидент эмч нарын анхааралд!

Резидент эмч нарын анхааралд!

Үндсэн мэргэшлээр суралцаж байгаа резидент эмч нараа та бүхэнд анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бичиж байна. Бид насанд хүрсэн, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг өргөсөн эмч нар гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Гэтэл Монгол Улсад минь шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэл тулгамдаж, төр засгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа үед зарим нэгэн эмч нар хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж, хэнэггүй зан гаргаж байгаа явдлыг таслан зогсоох ёстой болоод байна. Өнөөдрийн байдлаар НАС-ын чиглэлээр суралцаж байгаа 40 резидент эмч нар 24 цагаар Улаанбаатар хот руу орох, гарах  5 постон дээр ажиллаж байна. Дахин 120 эмчийг эпидмиологийн тандалт судалгаан дээр мөн дээрх постуудад ажиллуулахаар зохион байгуулалтанд оруулаад байгаа билээ. Өглөөний 9.00 цагт эхэлсэн сургалт дөнгөж 50 хувийн ирцтэй эхэлж байгаа нь бид өөрсдийн хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. МДИ нь бэлэн байдлын үед ажиллах резидент эмч нарын нэрсийг ЭМЯ-нд гаргаж өгсөн.  Тэгэхээр дахин хуваарилах ажлыг Хөгжлийн төв дээр хийж сайдын тушаалаар баталгаажуулж байгаа тул бид энэ ажилд оролцохгүй байгааг анхаараарай. Өнөөдөр өгсөн мэдээллээр санаатай болон санамсаргүй байдлаар  дайчилгаанд ажиллаагүй эмч нарыг сургалтаас чөлөөлөх мөн эмчлэх эрхийн асуудлыг хөндөх болно гэсэн учир та бүхэн маш хариуцлагатайгаар үйл ажиллагаанд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

МДИ-ийн захирал Д.Амарсайхан

23 Feb

Мэдэгдэл

Мэдэгдэл

Онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед дайчилгаанд ажиллах шаардлагатай резидент эмч нарыг дуудсан байгаа.

Өнөөдөр 09:00 цагт цуглах ёстой байсан резидент эмч нарын 50 хувь цугласан байгаа нь аливаа ажилд хариуцлагагүй хандаж байгааг харуулж байна.

Эмчийн ёс зүйн болон зохих дүрэм журмын дагуу хариуцлага тооцож ажиллах болно гэдгийг анхааруулж байна.

Мэргэжил Дээшлүүлэх Институт