20 Feb

Нийт суралцагч эмч нарын анхааралд

Нийт суралцагч эмч нарын анхааралд

Өнөөдрөөс эхлэн БСШУСЯ-ны хүсэлтийн дагуу эхний ээлжинд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах эмч нарын хуваарь гарлаа. Иймд үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй эмч та бүхэн өөрсдийн тойролт хийж байгаа эмнэлэг, ажлын байрандаа байж, шаардлагатай үед бэлэн байхыг анхааруулж байна. Шинэ сар гарч буйтай холбоотойгоор хөдөө орон нутагтаа явахгүй байхыг хүсье.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

04 Feb

Оршин суугаа хаягийн мэдээллийг яаралтай шинэчлэн баталгаажуулах

Үндсэн мэргэшлийн сургалт | Мэдээлэл бөглөх тухай

Оршин суугаа хаягийн мэдээллийг яаралтай шинэчлэн баталгаажуулах

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 26-ны өдрийн хуралдаанаар Коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх, суралцагчдыг дайчлан ажиллуулах бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлыг хийж байна.

Дайчилгаанд ажиллуулах шийдвэр гарвал суралцагчдыг оршин суугаа хаягийн ойролцоо байрлах эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах үүднээс дараах судалгааг авч байна.

Жич:

  • Хаягийн мэдээллийг шинэчлэн баталгаажуулаагүй тохиолдолд хуваарилагдсан эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах болно.
  • 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 15:00 цаг хүртэл өөрсдийн мэдээллүүдийг шинэчлэн баталгаажуулна уу.

Мэдээлэл шинэчлэн баталгаажуулах заавар:

  •  http://pti.mnums.edu.mn хаягаар хандах.

  • Суралцагчийн бүртгэлд нэвтрэх. Нэвтрэх нэр хэсэгт өөрийн суралцагчийн кодыг бичнэ, Нэвтрэх нууц үг хэсэгт өөрийн регистрийн дугаарын тоог бичнэ.

  • Өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрсний дараа ЗАСАХ товчийг дарж өөрийн мэдээллүүдийг хянаж, засварлан хадгална.

  • Өөрийн ургийн овог, утасны дугаар, гэрийн хаяг (одоо оршин суугаа хаягаар бүртгүүлэх) гэх мэх бүх талбаруудыг хянаж засварлан баталгаажуулаад хадгалах товчийг дарна. (Эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг засах боломжгүй. хэрэв зөрүүтэй бол МДИ-д хандана уу)

 

 

 

31 Jan

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 26-ны өдрийн хуралдаанаар Коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор их дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 02 хүртэл түр зогсоосонтой холбоотойгоор уг сургалтанд хамрагдаагүй бусад мэргэшлийн БҮХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР, ТӨРӨЛЖСӨН мэргэшлээр суралцагч бүх ЭМЧ НАР цахим сургалтын системд өөрийн бүртгэлээр хандаж Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ нэртэй цахим хичээлийг судална уу. Цахим сургалтын системээр суралцагч бүр уг хичээлийг судалсан эсэх тайлан гаргаж холбогдох газарт мэдэгдэх тул Суралцагч бүр өөр өөрийн эрхээр цахим сургалтын системд хандаж бүгд уг хичээлийг идэвхтэй, анхааралтай сайн судлахыг хүсэж байна.

 

Цахим сургалтын систем: ЭНД ДАРНА уу.

Системд нэвтрэх заавар:

Нэвтрэх нэр хэсэгт суралцагчийн код /Жишээ нь: pti1190132/,

Нууц үг хэсэгт Регистрийн Дугаарын 8 тоо(үсэггүй)-г бичиж нэвтэрнэ.

 



 

 

30 Jan

Үндсэн /Резидент/ мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Үндсэн /Резидент/ мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр 15:40 цагт ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн суралцагчдад зохион байгуулж байгаа тул заалны багтаамжаас хамаарч эхний ээлжинд дараах чиглэлээр суралцагч резидент эмч нар ЗААВАЛ хамрагдана уу.

Жич: Бүгд халад, маск, энгэрийн тэмдэгтэйгээ ирнэ үү, МДИ-ээс бүртгэл хийнэ.

  1. Дотрын анагаах судлал
  2. Ерөнхий мэргэшил судлал
  3. Мэдээгүйжүүлэг судлал
  4. Өрхийн анагаах ухаан судлал
  5. Сүрьеэ судлал
  6. Халдварт өвчин судлал
  7. Хүүхэд судлал
  8. Эрчимт эмчилгээ судлал
  9. Эх барих, эмэгтэйчүүд судлал
  10. Яаралтай тусламж судлал

Төгсөлтийн дараах сургалтын журмын 5.4.9-д /Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах; / заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд суралцагчид дайчилгаанд хамрагдах болно.


 

28 Jan

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд СУРГАЛТ ЦУЦЛАГДСАН ТУХАЙ

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд СУРГАЛТ ЦУЦЛАГДСАН ТУХАЙ

АШУҮИС-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн хурлаар 2020 оны 01 сарын 30, 31-ний өдрүүдэд 16:00 цагт хийхээр төлөвлөсөн байсан сургалтыг цуцалсан, мөн 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлэн аливаа шилжилт хөдөлгөөн, урт богино хугацааны чөлөө олгохгүй байхаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна.

Жич:

  • Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарч дайчлан ажиллуулах болбол мэдээллийг цаг тухайд хүргэх болно.
27 Jan

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд /ЦУЦЛАГДСАН/

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд /ЦУЦЛАГДСАН/

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн болон Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагч эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчигээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс 2020 оны 01 сарын 30, 31-ний өдрүүдэд 16:00 цагт АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн суралцагчдад  зохион байгуулж байгаа тул та бүхэн хуваарийн дагуу сургалтанд хамрагдана уу.

Төгсөлтийн дараах сургалтын журмын 5.4.9-д /Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах; / заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд суралцагчид дайчилгаанд хамрагдах болно.

 

 

27 Jan

Мэдэгдэл

Мэдэгдэл

АШУҮИС-ийн профессор, багш, оюутнуудын анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01-р сарын 26-ны өдрийн хуралдаан, Монгол Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн АШУҮИС-ийн танхмийн сургалтыг 2020 оны 03-р сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЭМХТ-ийн даргад мэдэгдэн анагаахын төгсөх дамжааны ДЭС-ийн сургалтаар эрүүл мэндийн байгууллагад дадлага хийж байгаа оюутнуудыг мөн хөл хорионд хамруулах боллоо. Харин резидент эмч нар дайчилгаанд хамрагдах болно.

АШУҮИС-ийн Захиргаа

 

10 Oct

Сувилахуйн төрөлжсөн сургалтын шалгалтын дүн

2019 оны 10 сарын 09-ний өдөр авсан Сувилахуйн төрөлжсөн сургалтын шалгалтын дүн

NoШифрОноо
1113175.0
2110081.0
3106369.0
4101340.0
5101570.0
6104772.0
7107152.0
8105970.0
9105874.0
10112649.0
11104970.0
12114268.0
13113576.0
14101069.0
15106758.0
1611647.0
17112772.0
18107359.0
19101670.0
20103174.0
21113946.0
22105478.0
23113479.0
24103353.0
25110362.0
26104272.0
27110459.0
28109864.0
29105172.0
30112262.0
31109966.0
32105382.0
331580.0
34109771.0
35108274.0
36105281.0
37113077.0
38109655.0
39103973.0
40107965.0
41108081.0
42112878.0
43105072.0
44112359.0
45113354.0
46104882.0
47111478.0
48107863.0
496152.0
50107775.0
51111673.0
52114153.0
53114452.0
54103468.0
55106829.0
56108378.0
57101864.0
58101475.0
59104330.0
60102174.0
61110280.0
62100268.0
63101976.0
641012474.0
65108969.0
66109375.0
67109282.0
68108178.0
69113273.0
70111978.0
71103259.0
72103054.0
73102975.0
74108876.0
75109078.0
761069975.0
77102064.0
78106569.0
79112968.0
80109168.0
81110861.0
82111769.0
83113840.0
84107570.0
85114371.0
86012270.0
87107447.0
88104475.0
89111174.0
90110763.0
91110564.0
92111883.0
93111084.0
941753.0
95104170.0
96101155.0
97102890.0
98104679.0
99105650.0
100101276.0
101107265.0
10211077.0
103106677.0
104106468.0
105100977.0
106106272.0
07 Oct

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцахаар бүртгүүлсэн сувилагч, бусад мэргэжилтний элсэлтийн шалгалтыг 2019 оны 10 сарын 09 -ны 18.00 цагт АШУҮИС-ийн төв байрны 111 тоот лекцийн өрөөнд авна.

Элсэгчид шалгалтанд ирэхдээ:

  • Балын харандаа,
  • Баллуур,
  • Иргэний
  • үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

26 Sep

Сувилагч тусгай мэргэжилтний сургалт | Бүртгүүлсэн мэргэжилтнүүдийн анхааралд

Сувилагч тусгай мэргэжилтний сургалт | Бүртгүүлсэн мэргэжилтнүүдийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд бүртгүүлсэн мэргэжилтнүүд 2019 оны 09 сарын 26-наас 2019 оны 10 сарын 01-ны өдрүүдэд бүрдүүлсэн материалыг МДИ-ийн 322 тоот өрөөнд авна. Ариутгалын чиглэлээр бүртгүүлсэн сувилагч бүртгэлийн хураамж төлөхгүй зөвхөн материал бүрдүүлж шалгуулах болно.

Бүрдүүлэх материал:

  1. Элсэгчийн өргөдөл
  2. Мэргэжлийн дипломын хуулбар
  3. Сувилах, эмчлэх, эм барих эрхийн үнэмлэх
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Цээж зураг 3 хувь /сүүлийн 6 сарын зураг байх/
  6. Бүртгэлийн хураамж 15000 төг төлсөн баримт.  /Хаан банкны 5031813390 дансанд 107 кодоор регистрийн дугаараа бичиж тушаасан байна/
  7. Нүхтэй хавтасанд хийж өгнө.